Алмас

Үүнээс хойш чи бид хоёр журамт хос
Үлдсэн замаа хамт туулах паралел цацраг
Үрчлээт амьдралд цуг донслох хос дугуй
Үдлэх түүхийн шаргал хуудасны хоёр нүүр...

Өвөл учирсан хосууд
Хавар болоход хагацана
Утаан дунд сохороор дуралснаа
Урин ороход ухаарна

Зүрх илбэх зөөлөн булбарай гарт
Зүйрлэшгүй хүч байсныг хэн мэдэх билээ
Сэтгэл ховсодсон хүчтэй соронзон
Сэргэлэн нүдийг яалтай ч билээ
Санахгүй байж чадахгүй нь...

Хагсарч ангасан бундангууд
Хальж гоожиж асгарна
Хадгалсан шүүгээний хаалга салж
Хаа хамаагүй хөглөрнө
Ширээн дээгүүр,
Ширдгэн завсар
Хөлийн доор
Хөнжил дотор
Э...