Батка нэгэн залуу зураачтай уулзав. Уулзъя ч гэж уулзсангүй. Батка өөрөө дөнгөж нэгэн барууны уран зургийн академийг дүүргэж, өөрийгөө зураач гэхээсээ илүү уран бүтээлч гэж нэрлэхээр шийдэж гэнэ. Толгойд нь өчнөөн бодол эргэлддэг болов- амьдралынх нь шинэ хуудас сөхөгдөж, түмэн бодол санааг нь уймруулна, бас баярлуулна. Ханцуйгаа шамлан, шүүмжлэх багшийн хараанд өртөлгүй, мэдлэгээ тунгаан шүүж, чөлөөтэй хийж бүтээдэг цаг. Өөрийнхөөрөө байдаг цаг! Ид зургийн санаа, таталбарын үе эхэлж байх үед залуу зураач орж ирэх нь тэр. Баткагийн багш нар нь залуу зураачийг явуулахдаа, Баткад: "Алив наад нэг...