Боржиа гэр бүл бол Европын Сэргэн Мандалтын эриний гоц төлөөлөгчид. Тэдний тухай олон кино хийгдсэн, заримд нь маш олон дэмийрэл бөөгнөрч, заримд нь бага зэрэг л дэмийрсэн байдаг. Гэвч кино гээч зүйлд, тэр тусмаа түүхэн кинонд дэмийрэл бол бага их хэмжээгээр заавал байх болно. Түүхэн кинонд яг түүхэнд үнэнд ойрхон хийх маш хэцүү. Яагаад тэр бэ?
Сэргэн Мандалтын эриний хоёр залуу ноёдыг төсөөлье л. Залуу хоёр ноён Францын Болонь нутгийн зоогийн газар янхантай тэврэлдэн сууж байна гэж. Энэхүү киноны дүрсийг харахаар, хэтэрхий олон лаа ассан нь шууд нүдэнд тусна. Яагаад гэвэл, ийм хэмжээний зоогий...