AmonRa
Нээх сайхан элдэв арын бодолгүй, улс төржилгүй, бантан хутгасан хулгайч нарын тухай биш, математик шинжлэх ухааны онц сонирхолтой кодуудын тухай бичмээр байхын. Жишээлбэл, залуухан Эварист Галуа буудалцахынхаа өмнө гэрээслэлдээ юу бичсэн, мөн уйтгар гуниг түүнийг 17-хон насанд нь агуу математикч болгосон уу. Аль эсвэл өөрийнх нь нээлт нь түүнээр даажигнасан уу?
Гоё сэдэв мундах биш. Гар загатнаад, сэтгэл байвч сачий байдаггүй ээ.



...
AmonRa
Цацраг идэвх нь өөрөө олон төрөл байдаг бөгөөд, цацрагийн хор хөнөөл нь өөр өөр. Яагаад гэвэл, гэмтлийн учир шалтгаан нь өөр өөр.

 Альфа буюу α- цацраг маш богино гүйдэлтэй тул, энэ төрлийн цацрагаас энгийн ширхэг цаасаар өөрийгөө хамгаалж болно. Өөрөөр хэлбэл, цөмийн дэлбэрэлтийн үеэр өөрийгөө цагаан давуугаар ороогоод, хүнд харагдах газар хэвтэж байх нь бас бага сага утгатай. Гэвч α идэвхт изотопууд организмын дотор орсон нөхцөлд бяцхан, бүр маш жижиг доозонд ямбийтлаа хордож болно. Литвиненко үүнийг 100% батална.
  
Бета буюу β цацраг нь арай илүү сэргэлэн цовоо гүйлддэг бөгөөд, хүний орган...