AmonRa
Нэг мэдэхэд сар өнгөрчхөж. Цаг хугацаа яасан ч түргэн урсдаг юм. Аймшигтай, үс арзаймаар. Сарын өмнөх гүйцэтгэх ажлынхаа төлөвлөгөөгөө хартал, 50/50-тай л явж байх юм. Өөрийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ур чадвараа хараад инээмээр ч юм шиг, ур хүрмээр ч юм шиг. Нарийн бичигчтэй болох юмсан.
xvv
Сэтгэл зүрхийг эзэмдэгч бүсгүй минь
Сэрүүн зүүдний минь дагина минь
Эвлүүлж хэлэх хэдэн үг байна чамд
Энд зүрхэндээ шивнэе чи сонсохгүй ч гэлээ...

Гуйхгүй ээ би намайг тоогооч гэж
Гудайхгүй ээ би амьдралын өмнө
Сөрж, давж чиний өмнө хэн гэдгээ харуулна
Сөгдөж биш тэвэрч амьдралыг атгана

Удахгүй би чамдаа зүрхээ ил гаргаад харуулна аа
Улайсан дүрэлзэх галд нь зүрх чинь бас уярна
Ган төмөр байсан ч зүрхийг чинь би хайлуулна
Гаргаж ирээд зүрхээрээ хөөрөгдөн би улайсгана

Нар мэт өгсөн илчээр чинь өөрийгөө би цэнэглээд
Нарт энэ хорвоод хүссэн зүйлээ бүтээнэ
Амьдрал болсон хүмүүс...
xvv
Тунгалаг хар нүдний дулаан уяхан харцанд
Тугалага мэт байсан зүрх уяран хайлж урсана
Төгрөг хар нүдний ялдам сэргэлэн харцанд
Төмөр мэт байсан зүрх улайсан хайлж урсана
Алаг нүд нь гал мэт, нар мэт, зуух мэт
Атга зүрхийг минь хайлуулан гоожуулна...