Хуучин хотын дарга нарын үед Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (хуучнаар Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төв)-ийн хашаанаас хувийн байгууллагуудад таслан өгч зөвшөөрөл гарган кадастрын зурагт оруулсан байдаг юм байна. ЭХЭМҮТ-ийн удирдлагууд бас солигдон энэ байдлыг илрүүлэн сүүлийн үед нэлээд тэмцэл өрнөж буй ч шүүхийн шийдвэр нь хувийн байгууллагуудын талд гардаг байна. Хувийн байгууллагуудын зүгээс том машинууд дайран оруулж эдгээр газарт барилга барихаар шөнийн цагаар оролдож байгаа.
Хэрэв таны хүүхэд, эсвэл дүү чинь, эсвэл хэн нэгний эхнэр төрөх гээд өвдөөд энэ эмнэлэг рүү очтол машин з...
Бүсгүйчүүд жирэмслэхэд ямар хэцүү байдаг бол? Эрчүүд үүнийг хэзээ ч ойлгохгүй байх. Ямар хэцүү байдгийг үгээр тайлбарлах ч амаргүй болохоор бид эрчүүдийг жирэмсэн эмэгтэйчүүдийн оронд тавьж үзлээ. Ингээд доорх хэдэн жишээг уншаад эрчүүд бага ч болтугай ойлгон хандлагаа өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.
1-3 сартайд;
1. Орой болгон өөрийгөө хордлогонд оруул - жишээ нь удсан загас идээд араас нь сүү уу. Харин дараа нь юу болохыг нь мэдрээрэй.
2. Маргааш өглөө нь нойрны эм уугаад шууд ажилдаа яв. Хэрвээ дотор муухай оргиод байвал гэртээ үлдэж болно, гэхдээ дээрээс нь бас гэр орноо цэвэрлээд...
Саяхан Бүхнийг санах гэдэг нэртэй уран сайхны кино сонжив. Энэ кино нь, аль эртний (1990 оны) Арнольд Шварценеггерын тоглосон киноны римэйк нь юмсанж. Ориг кинонд нь эхнэрийн дүрд хараахан од болж амжаагүй байсан Шэрон Стоун, хэрцгий гар хөл тастдаг Арни ах ба гурван мээмтэй бүсгүйгээр алдартай байсан. Кино нь тийм ч их сүрхий биш ч, цоглог буудалцаа байлдаанаар ба Арни ахын хошин хэллэгээр алдартай болсон. Нэг мэдсэн чинь римэйк нь гарчихсан байж.
Хамгийн түрүүнд, киноны үйл явдлыг өөрчилсөн байх юм. Марс гаригийн колонийг Австрали тивээр орложээ. Харин Дэлхий гариг өөрөө урьд өмнө байгаа...