xvv
Зарим нэг гоё уран бүтээлээс ертөнцийг үзэх үзэл, харах өнцөг тодорхой хэдэн хэмээр өөрчлөгдөх тохиолдол байдаг.
rnМонгол уран бүтээл, зохиолоос тэр бүр олж харж чаддаггүй болохоор сүүлийн үед сонирхохоо бүүр больсон.
rnХарин хааяа Япон анимэнаас тиймэрхүү зүйл олж хардаг, авдаг хэвээр...
rn
rnАа бас сүүлийн хэд хоног James Clear гээд нөхрийн Atomic Habits гээд ном уншаад нэлээн таалагдаад байгаа.
rnУдаан уншдаг болохоор хурдан уншдаг хүмүүст атаархах... Харин бараг анх удаа Англиар ном дуустал уншиж үзэх шинжтэй...
rnБичиглэл, үг энэ тэр нь амархан байж магадгүй. Эсвэл миний Англи хэл жоохон сайжир...
xvv
Сүүлийн үед нэлээн хэсэг "хэт хамгаалалтын горим"-д ажиллаж амьдраад байсан мэт...
rn
rnЯг зорилго маань биеэ өмөөрөх ч юмуу, өөрийнхөө хүрээг л сэргийлэх, хамгаалах биш шүү дээ.
rn
rnМэдээж эвтэй, амар тайван байх нь том зорилгод хүрэхэд бас нэмэртэй ч гэлээ гол зорилго маань биш.
rn
rnХувийн харилцаа → Хувийн амьдрал → Ажлаа амжилттай болгох → Улс орондоо хэрэгтэй зүйл хийх → Хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл хийх → Галактиктаа хэрэг болох 😁😎
rn
rnгэх мэт байдлаар том хүрээлэлд нь шат дараалан сэтгэж илүү том зорилготой бол хамгаалалтын горимоосоо гарч бас довтолгоонд шилжиж байх...
xvv
Үүрийн шөнөөр гээд дуунд гардаг шиг үүрийн шөнөөр маргааш өглөө гэхэд хийж дуусгаж явуулах ажлаа хойш нь тавиад иймэрхүү видео үзэнгээ, пост бичээд сууж байдаг... 😅
rn
rnГэхдээ л энэ видеог бүүр хуваалцмаар санагдлаа. Даанч Япон хэлээр юм. Автоматаар орчуулуулаад ч юмуу хадмалтай үзвэл бас яах бол тээ?
rn
rnЕр нь анзаараад байхад Японоор авах боломжтой ийм хэрэгтэй мэдээллүүд их байх юм аа. Өөр бусад миний мэдэхгүй хэлээр ч бас мэдэхгүй зүйлс их байдаг байх даа... Илүү олон гадаад хэл сурах юмсан... Нөгөө хүний тархи руу ирээдүйд мэдээллийг компьютерын диск рүү хуулж байгаа юм шиг хуулдаг болох хү...