AmonRa
Өнө эртний цагаас монголчууд юмыг гэнэт өөрчилж онгичиж ирсэн. Одоо хүртэл зогсохоо мэдэхгүй, байгаа бүхнээ өөрчлөн байгуулалт, инноваци үгийн цаана нуугдаж сүйтгэсээр ирсэн. Өчигдрийн үзэл бодол өнөөдөр өөрчлөгдсөн. Шинжлэх ухаан мухар сүсэг болон хувирч, баатарлаг үйл гэмт хэрэг болж хувиран, байгаа бүхнээ харамгүй хуваалцахыг тэнэглэл гэж, аминч хувиа хичээсэн занг зөвтгөдөг цаг. Нөгөөдөр нь бүх юм эсрэгээрээ эргэнэ. Маргааш нь хүн гээч араатан өнөөдрийн бодлоо мартан, толгойлогчийн захиалсан дууг улих л болно. 
Түүх гэдэг, улс төрийг тэжээгч хоёрдогч түүхий эд. Улс төрд ашигтай бол, өнөөдр...
AmonRa
Саяхан "Өлсгөлөнгийн тоглоом" гээч кино харав. Мөнгийг комбайн шиг л хусаад байгаа юм байх. Бүр олон зуун саяар нь. Ургацын далай дуу санаанд ортол хусаад байх юм. Уг кононы яг юу нь сонин юм бол, бүү мэд. Соёон гэгээрэх зорилготойгоор уг киног сонжив.

Тэгсэн чинь, киноны үйл нь холгүй ирээдүйд болж байх юм. Надад иймэрхүү зохиолууд их таалагддаг. Оросуудын хийдэг байсан коммунизмын тухай зөгнөлт кинонд л гэхэд, бүгд тарган цатгалан, баахан гоё юм хийгээд суудаг маягаар харуулдаг байсан. Юун тэр ертөнцийн төгсгөл-мөгсгөл. Гэтэл америкчүүд гэхэд, байнга өлсгөлөн, дарангуйлал, анир харанхуйн сэд...