Энхмандах
Би нэг бөө шиг онгодоо дуудаж байгаад энэ нийтлэлийг бичиж байгаа юм биш. Нэг танилтайгаа харилцаад сууж байгаад гэнэт л бичмээр санагдаад. Сүүлийн хэдэн өдөр үнэхээр л завгүй хүн шиг л гүйлээ. Хичээл, хажуугаар нь бас ажил. Саяхан нэг шинэ ажил гардан авсан болохоор нэг жигдрүүлэх гээд л үзэж л байна. Бас нөгөө ажлууд болон хичээлээ хаячихгүйхэн шиг л явж байна.

Ер нь ажлыг хийхэд төлөвлөлт бас цагийн хуваарь их чухал юм байна лээ. Одоогоор би тийм юм хийгээгүй ч удахгүй өөртөө маш нарийн цагийн хуваарийг бий болгож тэрийгээ мөрдөнө. Цагийн менежментийн талаар их олон номноос уншиж байсан юм б...