Шинэ жил нэг мэдсэн чинь дөхөөд ирлээ. Эргэн харвал, өнгөрсөн жил алдаатайгаа оноотойгоо- байдаг л жил байжээ. Алдаанаасаа сураад, оносондоо урам ороод. Техник дизайны эрдэм шинжилгээний 9 ширхэг ажил бичээд дуусгасан байх юм.
Блогийнхоо гэрлийн хүч ангилалд хэд хэдэн нийтлэл бичсэн боловч, найруулгын хувьд нэг аятайхан шиг бөөрөнхийлөөд дуусгах аргаа олддоггүй- сэдэв улам өргөжсөөр л байх юм. Тоолоод харвал, ном гаргачих ч материал цугларчихжээ. Зургийн 2 ширхэг цуврал дуусгаж, томоохон хавтсыг хар зургаар дүүргэчихэж. Ер нь давгүй шүү, давгүй. Нэг жилийн дотор овоо юм амжуулчиж болдог юм байн...