Эгзэгтэй агшин гэж юу байдгийг сонирхогч иргэд маш сайн мэднэ. Камерныхаа дэлгэцнээ дарж амжсан эгзэгтэй агшныхаа зургаа сонжвол, шууд жаазлан ханан дээр өлгөхөөр хачин сайхан юм харагдаж байдаг. Гэвч яг цагтаа тулаад, компьютернийхээ дэлгэцэн дээр томруулаад харвал гутамшигтай юм хүлээж байх жишээг ч сонирхогч иргэд сайн мэднэ байх. Өнөөх гайхамшигтай зураг маань нэг бол фокусгүй, нэг бол булингартсан, хэт харанхуй, эсвэл хэт их гэрэлтэй байдаг.
Үүнд аргаа барсан иргэд фотошопоор оролдоод эхэлдэг. Гэвч мянга засаад ч нэмэргүй байх жишээ олон тохиодог. Энэ учраас зургаа заавал RAW форматаар ав...
Өчигдөрхөн уран сайхны Нууцлаг гол нэртэй кино үзэв. Ер нь кино үзнэ гэдэг, миний хувьд амьтны хүрээлэнгээр зугаалахтай төстэй санагддаг: энэ торонд нэг ийм амьтан, аан энэ торонд ийм нэг амьтан. Ихэвчлэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүн ба арга барилыг нь ажиглана уу гэхээс, яг үйл явдлыг нь нээг их сүрхий тоодоггүй. Бас тэдний хэлэх гээд байгаа тэр их сүрхий сэдэв нь сонирхол төрүүлэх нь тун ховор.
Иргэд дургуйцна байх л даа, ийм гоё сэдэв байхад, чи ойлгосонгүй гэх тал ч бий. Хамаг учир нь надад биш, харин киног бүтээсэн хамт олонд байгаа юм. Жишээ нь жүжигчид, найруулагч, зүсэгч, дүрс. Бүгд өө...
Заримдаа сонирхолтой, майр гоё ном зөвлөөч гэсэн утгатай захиа надад орж ирдэг. Би тийм их ном уншдаг хүний шинж төрүүлсэн юм уу, бүү мэд. Гэвч зүгээр нэг ном биш, бүр шүлс баас гоожтол сонирхолтой, Эхлэл кино шиг гоё байх хэрэгтэй гэж бас хавчуулсан байх нь бүр сонин. Тиймэрхүү номыг зөвлөөд, хайгаад байх шаардлага байхгүй: хажуугийн номны дэлгүүр ороход л хангалттай. Тэнд лангуугаар үнэн худлаар битүү дүүрэн дэмийрэл бий.
Гэвч иргэд аль болгон түүхэн Аймшигт Үнэнийг дэлгэсэн, тасархай сайхан ном байх хэрэгтэй гэдэг. Энэ тохиолдолд миний зүгээс хамгийн түрүүнд зөвлөх ном бол, 9-р ангийн түүхи...