Дуучин Мээдээ хамт явсан хүүхэнтэйгээ маргалдаж, учиргүй хэрэлдэж заамдаад авчээ. Т гэх хохирогч бүсгүй Мээдээтэй хамт буудалд хонох санал тавихад цаадахь нь цааргалсан юм байх. Бүсгүй “Чи эмэгтэй хүнтэй унтаж чадахгүй. Чи гомо залуу биз дээ” гэхэд архи ууж өөрийгөө барих чадвараа алдсан Мээдээ бүсгүйг ганц цохиж унагаад дээрээс нь дэвсэж гарсан байна. Бүсгүйн үүдэн шүд булгарч, хоёр хавиргаа хугалуулжээ.
Энд
Соёлтой хүмүүс гэж өөр юм аа.
...
Зэнкай нэртэй, нэгэн самурайн хөвгүүн байж гэнэ. Зэнкай Эдо хотод нэгэн том түшмэлийн зөвлөх болж гэнэ. Зэнкай түшмэлийн эхнэрт хайр сэтгэлтэй болж, тэдний харьцаа илэрч гэнэ. Шийтгэлээс эмээсэн Зэнкай даргаа алж, эхнэртэй нь цуг оргожээ.
Тэр хоёр хулгай хийж амьдардаг болж гэнэ. Гэвч эмэгтэй нь асар их шуналтай нэгэн байсан бөгөөд, шунал нь өдрөөс өдөрт ихссээр байв. Үүнд зэвүүцсэн Зэнкай эмэгтэйгээ орхин, асар хол оршдог Бузэн муж зорьж, тэр хавиар гуйлгачилан амьдардаг болж гэнэ. Өнгөрсөн бүхэнд харамссан Зэнкай, амьдралдаа ядаж ганц ч болов сайн юм хийж үлдээчих юмсан гэж боддог байжээ. Ой...
Стив Жобс гэж эр хүн. Эцсээ хүртэл тэмцэж, тавьсан зорилгоо гүйцэтгэснийхээ л дараа өнгөрлөө. Манайхны хэдэн баатрууд шиг, ардаа хоосон архины лонх үлдээж үхсэнгүй. Хүн төрөлхтөнд асар том өв үлдээлээ. Мөнгөний араас гүйгээгүйг анзаараарай. Өөрийн дуртай, хартай зүйлээ хийж дуусгасан. Суурь нь (цаг ба чанар) зөв байсан болохоор, мөнгө өөрөө түүнд татагдаад ирсэн.
Үхнэ гэдгээ сайн санаж яваарай хүмүүсээ. RIP Jobs
...