AmonRa
Нийслэл дундуур урсах голуудын урсгалыг сайжруулах, нэмэгдүүлэх талаар олон ажил хийхээр төлөвлөөд байгаа аж. Нийслэлчүүд бидний ундны усны гол нөөц болох Туул голын экосистемийг сэргээх ажлын хүрээнд минж нутагшуулахаар хотын захиргаа төлөвлөжээ.
Энд

Шил тушаах гэж оочирлож, хог түүж байгаа минж нүдэнд харагдачихлаа.



AmonRa
2008 онд Дархан Уул аймгийн  ИТХ-ын төлөөлөгч,  тэргүүлэгчээр  сонгогдсон Т.Эрдэнэбадрах  сонгогдсон цагаасаа  хойш  хуралдаа огт суугаагүй аж.  Ер нь бараа сураг нь огт харагдалгүй өдийг хүрчээ.
Гэтэл  Дархан сумын VII, VIII баг буюу сонгуулийн IV тойргийн иргэдийг   аймгийнхаа  ИТХ-д төлөөлөлөх учиртай мань  Т.Эрдэнэбадрах гэгч  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ерөнхий менежерээр ажиллаж байхдаа зургаан тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдож,  шоронд хоригдож байгаад саяхан суллагдсан байна.
Эндээс

Тун завгүй залуу байна. Удахгүй ажилдаа дахин орж, хөгжилд хувь нэмэ...
AmonRa
Шашин бол их хөөрхөн зүйл. Дэлхийн түүхэнд яригдаж байсан хамгийн том дэмийрлүүдийн хамгийн том дэмийрэл бол шашин. Хүмүүсийг хуурч, хайран цагийг нь булаадаг зүйлсийн нэг бол бас л шашин.
Өөрөө бодоод үз. Шашин өөрөө юу зааж, юу өгүүлдэг бэ? Тээр тэр дээр, нэгэн үл үзэгдэгч нөхөр суугаад, чамайг харж ажиглаад, чиний хийх ёсгүй хэдэн зүйл зааж өгдөг. Бүр дэс дараатай, тэрийгээ жагсаагаад өрчихсөн. Хэрэв Тэр Нөхрийн заасан зүйлсийг нь дагахгүй бол, чамд зориулаад нэгэн утаа галтай, жигтэйхэн халуун газар бэлдсэн байгаа. Тэндээ чамайг үүрдийн үүрд, арьсыг чинь амьдаар хуулж, дундуур нь амьдаар х...