AmonRa
Уриалан дуудагч зүрх сэтгэлд хандаж, өрөвч сэтгэлийн хөг хөндөж, аль эсвэл цөс хөөргөж байвал, хууран мэхлэж эхэллээ гэж шууд ойлго. Эмоци, зүрх сэтгэлд хандсан үгний цаана маш тодорхой тавигдсан зорилго, сонирхол байдаг.
Чамайг уурлуулж, бухимдуулж байвал, зүгээр нэг биш гэдгийг мэдэж байгаа юу.

Олон мянгаараа буудуулсан лам, амиа алдсан залуухан хөвгүүд, зүрх сэтгэлээ чагнаж  сонголтоо өг гэх мэт лоозонгууд чиний саруул ухаан, рационал сэтгэхүйг чинь унтраахыг л зорьж байгаа юм. Санаатай, болгоомжтой байгаарай.
...

dao
хэнд ч зориулмааргүй..
амин хувиа хичээх үзлийн талаар мянга түмэн зөвтгөсөн ойлголттой явдаг би.. гэвч энэ нь хэтрэхээр гамшигийн хэмжээнд хүргэж ёс суртахуун хэмээх хүлээсэнд баригдахаа болиод ирэх үед яах учир нь үл олдох зүйлс болдог бололтой.. гэхдээ энэ чухал биш.. ер нь юу ч чухал биш.. зүгээр л өөрийнхөө алхам тутмыг тооцоолж явахыг хичээвч.. заримдаа тэрнээсээ гажихад хүргэх нөхцөл байдалтай таархад солиотой юм шиг утгагүй сонголтийг нь хийчихдэг.. түүнийгээ зөвтгөхдөө энэ бүхэн миний л амьдрал бусдад ямар ч хамаагүй учираас.. хэрвээ алдаа байвал миний л алдаа.. хэрвээ буруу байвал м...