AmonRa
-Шатаж байгаа байшинд хэдэн хүүхэд байсан бол?
-Тэр үед хориод хүүхэд байсан гэдэг. Хүүхдүүд ихэнх нь унтаж байсан. Байшин шатаж эхлэхэд том хүүхдүүд нь гарчихсан. Изабелла ч өөрөө гарч амжсан. Тэгээд хүүхдүүдээ бүртгэтэл гурван хүүхэд дутсан. Тэрээр дутуу хүүхдүүдийг аврах гээд галын машинууд ирэхээс өмнө хүүхдүүдийг аврах гэж оролдож. Хүүхдүүдийг нэрээр нь дуудаад "Миний хүүхдүүд хаана байна" гээд улалзсан гал руу орсон гэсэн.
Монголын эмзэг бүлгийн хүүхдийн төлөө амиа алдсан Швейцарийн иргэн Изабелла Збигнер

(*Хөлсөө арчив*) Гайхамшигтай хүмүүс байх юм даа.
...
AmonRa
Манай УИХ-ын 2011 оны хаврын чуулган намарын өмнөхөн дууссан билээ. Наадмын өмнөхөн батлагдсан тогтоолуудыг сонжвол, маш олон сайхан юм бичсэн байхын. Бизнес эрхлэгчдийн ачааллыг бууруулах, амьдралд нийцэхгүй байгаа хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулах чиглэлийг баримталсан байх юм гэнэ. Үүнд:

Хуулийг мөрдөж эхэлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн зарим заалт амьдралд нийцэхгүй байгаа, зарим төрлийн ажил үйлчилгээнд тогтоосон тэмдэгтийн хураамжийн хэмжээг эргэн авч үзэх талаар иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудаас саналаа илэрхийлж байсны дотор согтууруулах ундааг худалдаа, түүгээр ...
AmonRa
Сая Хэнтий аймагт Монгол хатадын онгон өргөө гэж 400 сая цаасны цогц өргөө байгуулагдсан гэнэ. Энд тэндхийн ийм элдэв дэмий хөшөө дурсгал босгож мөнгө зарах Монголын эрх баригч нар ямар баян улс вэ ? өөр хийх ажил алга уу?

Ард түмэн нь эсэргүүцдэггүй юм уу? Хэдхэн жилийн дараа нураад унаж балгас болох тавилантай олон хөшөө бунхан дурсгалд зориулсан бүх мөнгийг тооцоод үзвэл арай ч дээ гэсэн астрономид л баймаар асар их хөрөнгө харагдана.

Гэвч сүүлийн 3 жил улаанаараа урсаж буй Орхон гол, олон мянган га газарт сүйдсэн Монголын ой мод, олон газар ширгэсэн хүн ардын ундаа болсон горхи булаг шандууд...