AmonRa
Хэдэн жилийн өмнө, суут Кубрикын "Барри Линдон" кино сонжиж билээ. Нэг мэдсэн чинь,  кино нь дахиад гарт минь баригдах нь тэр. Үнэндээ би багадаа үзэж байсан киногоо дахин үзээд байдаггүй. Нэг бол бөөлжис хүргэмээр, нэг бол найруулагчийг цовдлох хүсэл үүсдэг. Өсөлттэй холбоотой байх л даа. Нас ахих тусам, юмыг тэс өөрөөр харж эхэлдэг болоод тэр байх. Жишээ нь Тарковскийн "Рублев" кино байна. Юун тэр түүхэн үүрэг, юун тэр үйл явдлын зангилаа! Найруулагч тун гоё сэдвийг бариад, уйлагнаа нь сунжирсан дэмийрэл гурилдуулсан байх жишээтэй. Цохиод унагамаар.

Гэвч Кубрикын кинонууд тун сонин, нүнжигтэ...
AmonRa
Найруулагч Майкл Бэй Трансформеруудын өмнөх ангийг гаргахдаа, 3д технологийг ихэд зэвүүцэж байсан. Утга байхгүй, дэмий мөнгөний гарз, бас ийм мангар балай зүйлтэй ажиллахгүй гэж бүлт бүлт үсэрч байсан. Юу нь маркетинг, хаана нь пиар эхэлж байгааг хэлэх хэцүү. Гэвч Майкл Бэйд студийн боссууд хэдэн юм ойлгуулсан бололтой. Ойлгомжтой: 3д киноны тасалбрын үнэ нь ч энгийн тасалбарынхаас их. Улмаар орлого ихэснэ. Найруулагч 3д форматанд авахаас гадна, багийн зохион байгуулалтанд их олон юм өөрчилжээ.

Гуравдугаар анги нь илүү нухацтай болсон байх юм. Өмнөх хэсэгт нь дөрвийн дөрвөн хүн ажиллаж байсан ...
AmonRa
Муаммар Каддафигийн эсрэг Ливийн босогчдын тэргүүнийг пүрэв гаригт хөнөөсөн талаар Ливийн Үндэсний шилжилтийн зөвлөлөөс мэдээллээ. Зөвлөлийн тэргүүний мэдээлснээр босогчдын тэргүүн Ген Абдел Фаттах Йонесийг Каддафигийн цэргүүд хөнөөсөн бөгөөд уг хэрэгт буруутай этгээдийг баривчлаад байгаа ажээ.

Ген Йонес цаашид зохион байгуулах хүчний үйл ажиллагааны талаар зөвлөлдөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байсан ч, ямар нэг зөвлөгөөн, хурлыг хараахан эхлүүлээгүй байжээ. Зарим нэг эх сурвалжууд түүнийг Каддафигийн хүчинтэй холбоотой хэмээн сэжиглэж байсан юм. Ген Йонесийн хоёр туслахыг ч мөн түүнтэй цуг...