AmonRa
Жагсаад байх нэг тэнэг. Гэхдээ байгаа байдалтай эвлэрээд байх бүүр ч хэцүү? Өөрчилмөөр байна: нийгэм, улс төр ялзраад байна. Бид чинь мөхлийн замд уруудан давхиж байна! Миний оролцоо гэж хаа байна? Төмс шиг амьгүй баймааргүй байна, юм хийж бүтээмээр байна. Яах уу тэгээд.

Монголд хувьсгал биш, хувьсал хэрэгтэй. Санаа нэгтэнгээ цуглуул. Нам байгуул. Байгуулж чадахгүй бол бэлэн бүлэг, аль эсвэл намд элс. Одооны хуулийн дагуу би ямар нэгэн парламентын бус арга чамд заамааргүй байна. Үнэндээ тийм тэмцлийн арга хэлбэр одооны эх орны маань байдлыг улам доройтуулна. Зөвхөн хуулийн дагуу л тэмцэх хэрэг...
AmonRa
Ү гүрний эзэн Сүн багшаас асууж гэнэ:
"Жао гүрнийг зургаан хэсэг болгон бутаргаж, гүрнээ талцан хуваалцсан зургаан жанжны аль нь хамгийн түрүүнд үгүй болж, улс нь мөхөх бэ? Аль нь газар нутаг болон, хүн ардаа тогтоон барьж чадах бэ?"
"Фан ба Чун-Хан хоёр хамгийн түрүүнд мөхөж, замхран үгүй болно" хэмээн Сүн багш хариулав.
"Дараагийнх нь хэн бэ?"
"Чий жанжин дараагийнх нь байх болно"
"Дараагийнх нь хэн бэ?"
"Дараагийнх нь Хан ба Вэй байх болно. Учир нь Чао ёс жаяг, хуулиа марталгүй дагасан учир, Чий жанжин түүнд эргэн очно"
"Үүнийг надад тайлбарлаач?" гэж Ү хаан асуутал, Сүн багш:

"Болгоое. Газар нутги...