AmonRa
Саяхан гэхэд л Египтчүүд мэдрэлтэж, улс орноо эмх замбраагүй байдалд оруулан,  гайхамшигтай сайхан гахайн хороо болгож орхисон. Улмаар жагссан донгиочуудын амьдрал гэнэт сайжрахын оронд, швейцарууд л хожсон. Шинэ юм биш. Eгиптчүүд өөрийн алдаан дээрээ сурах чадваргүйгээ харуулж, тэнэгээ дэлхий ертөнцөд гайхуулдаг. Үүний зэрэгцээ, альпын иргэд Тунис, Ливи мэтийн улсуудын хөрөнгөнөөс бага багаар тоншссон гайхамшигтай жишээнүүд бий.

Гэвч энэ удаад Сири улсын ерөнхийлэгч бага зэрэг хохиров. Түүний хөлсөө урсган байж угаасан 27 сая швейцар франк хураагдаж гэнэ. Тун хөөрхөн.
Энд

...
AmonRa
Түрүүхэн нарийн технологийн судалгааны төвд орж үзлээ. Мэдээж хэрэг, судалгааны төв нь манайхны судалгааны төвүүдээс тэс өөр. Жорлонгоос нь эхсүүлэн бүх юм нь цэвэрхэн, эмх цэгц, энд тэнд хэрэглэсэн 00-ийн цаас салхинд хийсч, хоосон архины лонх, тамхины иш хэвтэхгүй. Муулж байгаа юм биш шүү,зөвөөр ойлгоорой!

Жорлонгынх нь тухай бичдэг маань бас учиртай. Жорлон ба цагдаагаар тухайн нийгмийн сэтгэхүйн ба ухамсрын төвшинг ажиглаж болдог. Иргэн хүн жорлондоо ажил хэргээ дуусгасны дараа, ямар байдалтай тэр жорлонгоо үлдээдэг бэ гэдгээс асар их юм харагддаг. Зарим нь бохирынхоо тормозны мөр үлдээх б...