xvv
Хувь хүний болон үндэстний хүндлэн дээдэлж, биширч хайрлан нандигнах ариун нандин зүйлс гэж бий. Ийм зүйл үгүй бол зүгээр л идэх уух, унтах, сексдэх нь л чухал болж амьтнаас ямар ч ялгаагүй болж хувирдаг.
Нандигнах ариун зүйлс нь зарим хүний хувьд тодорхой үзэл бодол, түүх, хэн нэгэн хүндэлдэг, хайрладаг хүн, машин, техник, шинжлэх ухаан гээд юу ч байж болох байх. Харин үндэстний хувьд авч үзвэл Түүх, Ёс заншил, Үндэстний бусдаас ялгарах онцлог нь бахархал ариун нандин зүйлс нь болов уу гэж боддог.

Хэрэв хэн нэгэн хүний хайрлаж, бахархаж нандигнаж явдаг зүйлсийг нь гутаан унтраавал, эсвэл өөр нэ...
AmonRa
Аксиом гэж нэг сайхан үг бий. Өөдөөс нь яаж ч сарайчаад нэмэргүй. Зөв гурвалжин бол адил талт гурвалжин. Яаж ч эргүүлээд нэмэргүй. Аан, аксиомын эсрэг итгэлээр тэмцэж болох юм. Гэвч үүгээр аксиом алга болно гэж байхгүй. Байран дээрээ, салаавч үзүүлээд зогсож байх болно. Жишээ л гэхэд, одоо хүн бүр амьжиргааны төвшин ярьдаг. "Амьжиргааны төвшин дээшлүүлэх хэрэгтэй!" гэж хүн бүр орилолдон, газар шороогоо шүүрс алдан заралцаж байгаа. Дургүй нэг нь царайгаа ярвайлган, мөн адил заралцаж байгаа.

"Өвөг дээдсийн цусаа урсган олсон газар шүү дээ! Эзэн Чингисийн...!" гэж байгаад л, уйлан хатсаны дараа н...
dao
Аягүй утга учиртай сонин асуулт..

Ингэсийм.. бага байлаа.. багцаагаар ардын сургуулийн алтан босгыг алхаж ороод арван жил болцон.. ойлгомжгүй зүйл төрөл бүрээр шалгалт өгөөд онхолдож унаад ардын хүүхдийн адил "аятайхан" сургууль авч чадаагүй гэсэн үндэслэлээр малчин ардын гэр хувиарлагдаж хувийн боловсролоо дээшлүүлэхээр томилогдсон байх үед.. Хүргэн ахынд очиж хамгийн номхон морь унаад хааяа нэг хонинд явна.. бусад үед нь үхрийн баас цэвэрлэж нэг газар цуглуулах, оройн саалинд эгчид тугалыг нь татаж өгөх гэх үй түмэн ажилтай өдрийг өнгөрөөдөг байлаа.. анхандаа морио эмээллэх гэж доор нь орчихо...