xvv
Торгууль, татвартай холбоотой хүмүүсийн зөвтгөөд дэмжээд байгаа зүйлстэй магадгүй зарим хүмүүсээс арай өөр өнцгөөс харж сэтгэгдэл бичсэнээ пост болгов.
rn1. Замын цагдаагийн торгууль (уг нь дээр үед цагдаа биш сэргийлэх, сэргийлэгч гэдэг байсан гэдэг)
rnХамгийн гол асуудал нь "зөрчил илрүүлсээр ажлыг нь хэмжих" үүнийг л хүмүүс эсэргүүцээд байна. Норм тогтоох, илүү зөрчил илрүүлснийг урамшуулах юм бол зөрчил гаргах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө тойруу замаар ажиллана, сэргийлэх багасгахыг бодохгүй, тэр талд ажилладаггүй гэсэн үг. Учир нь ирэх сард, ирэх онд зөрчил буурчихвал торгож чадахаа болино. ...
xvv
Надад зөндөө олон томоо мөрөөдөл байдаг юм. Хүнд хэлчихээрээ хүн өөрөө ч хичээхээ болиод биелдэггүй энэ тэр гээд нэг "балай" мухар сүсэг шиг юманд итгээд ер нь нэг их гаргахгүй дотроо хадгалаад явдаг юм. Зах зухаас нь жоохон гаргачихъя. Бас магадгүй хийж чадах нэгэнд нь санаа өгөх ч юм билүү. 1 нь ч угаасаа санаа өгөх гэхээсээ эхнээсээ хүмүүс хэрэгжүүлээд явж байгаа зүйл л дээ.
rn
rn1. Нэлээн хэдэн жилийн өмнө Дарь-Эхэд найзууд маань нийлээд Би чадна гээд нэг төвийг хэсэг хугацаанд ажиллуулж байсан. Хэдийгээр олигтой явуулж чадаагүй, тэгсгээд замхарсан ч гэлээ өөр олон олон зүйлсийг надад өгсөн ...
xvv
ЭМД, НД бүтэлгүйтсэн гэх мэтээр бичиж байна. Тэнд гарсан асуудал бол шал өөр асуудал гарсан байх аа. Харин эдгээр систем төрөөр албадан төлүүлээд хувьд байсан бол бодитоор бид Эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар байдалтай байх байсан бол? Үнэндээ л худлаа шүү.
rn
rnТэгэхээр тэмцээд байгаа зүйл нь албаар эсвэл үнэхээр олж харахгүй байна уу? Шал өөр зүйлтэй л тэмцээд байгаа харагдаж байна. Ард нь хувийн том ашиг сонирхол л байгаа байх. Эдгээр хүмүүсийн логикоор бол ЭМД, НД-г ч хүртэл хувьд өгөх нь л дээ "файлдсан" гэдэг гоё гадаад үгээр далайлган.
rn
rnӨмч хувьчлал гэдэг юм тийм байдлаар л явж ирсэн. ...