“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ - 2011”2011 оны 3 сарын 26-ны Бямба гараг, 20.30-21.30
Дэлхийн 90 орчим улс орны 4000 гаруй хот, суурингууд уур амьсгалын эсрэг тэмцэхэд эв нэгдлээ илэрхийлнэ
Дэлхийн уур амьсгалын систем бүхэлдээ өөрчлөлтөнд орж, байгалийн онц үзэгдлийн давтамж ихэсч байгаа нь дэлхийн дулаарлаас үүдэлтэй билээ. Дулаарлын хүчин зүйлс нь үйлдвэрлэл үүн дотор эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, мал аж ахуй, хог хаягдал, авто машинаас гарч буй хүлэмжийн хий юм.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “...
Монголчууд бид сайн үйлс дэлгэрэх болтугай гэж олантаа хэлдэг, гэвч бид он удаан жил хүний гар харж, гадны ямар нэгэн төсөл хөрөнгөөр сайн үйлс хэрэгжүүлэхийг зорьдог, оролддог. Тэгвэл энэ байдал халагдаж, Монголын халуун элгэн залуус тэр дундаа цахим ертөнцөд мөрөө үлдээх Монголын жиргээчид анх удаагаа UBTwestival нэрийн доор цугларч, нийгэмд төдийлөн ойшоогддоггүй хэсэг бүлэг хүмүүс болох хараагүй хүүхдүүдийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, тэдний хувь хүний хөгжилд зориулан мөнгөн хандив босгох зорилт тависаныг дуулгахад таатай байна. Энэхүү зорилтынхоо хүрээнд бид Save Infants (Эрүүл Үрс) с...
мэдэхгүй ээ. зүгээр л дуулмаар сэнгэнтэл хашгирмаар санагдах чинь. учиргүй гуниж гутарсан юм алгаа. уурлаж бухимдах ч зүйл алга. зүгээр л сэтгэл гэгэлзээд. нутгийнхаа нуурыг, тэнд ирдэг хос хунг санав. бул нуурын хос хун одоо тэндээ ирдэг боловуу. хэрвээ ирдэг ирж байгаа бол энэ цагын уринд наашаа зориод гарсан болов уу. үржиж олуулаа болсон болов уу. хэдий жижигхэн ч гэлээ тэр л нуурын хөвөөнд тоглож наадаж явсан бага балчир настай миний хувьд хангалттай том нуур. хэдий цөөхөн ч гэсэн нутгаа санах үедээ дурсан санаж сэтгэлээ дүүргэхэд зай үлдээдэггүй хос хун. нүд гүйцэхгүй тал, өөвгөр...