xvv
Мал тууж байгаа хүнийг өмөөрч мал нь буруу тийшээ бэлчээд байна малын буруу гэвэл утгатай юу? Эсвэл усны цоргоны эвдрэлийг засахгүй шалан дээрх усыг нь л шавхраад байвал асуудал шийдэгдэж засагдах болов уу?
Эсвэл буруу хүмүүжилтэй хүүхдийг зөвхөн буруутгаад чиний буруу, засар гэж хэлээд, аав, ээжийг нь өөрчилж чадахгүй бол дүү нар нь мөн л адил болох биш үү? Харин аав ээжийг нь сургаж боловсруулж чадвал яах бол?

Үүнтэй адил энгийн иргэдийг халдварт өвчний тархалтанд буруутгах нь хэр зөв юм бол?

За хүмүүсийн буруу байж гэж бодъё (мэдээж янз бүрийн л хүмүүс байгаа, болохгүй байгаа нь ч тэ...
xvv
Ажлын маань нэг өрөөнд өдөржин хамт ажилладаг эгчээс ямар ч байсан өнөөдөр ковид илэрсэн гэнэ. Хамаатан, дүү нар бас ойр тойрноор 1-р хавьтал энэ тэр болоод зарим нь тусаад эдгээд байна уу, эсвэл улирлын ханиад уу тусаад л байх шиг байна.

Нэг дотны залуухан эрүүл дүү маань хатгалгаа авч хүнд өвдсөн. Ээж нь вакцин хийлгэсэн хүмүүс нь ойр тойронд нь хүндрэл багатай хамаагүй хөнгөн өвдөж байна, ер нь вакцин хийлгээгүй байсан хийлгэдэг байж гэж харамсаж байна гэж байсан.

Гэхдээ... Нэгэнт вакцин хийлгээгүй байж байгаад өвдөөд өөрийнхөө дархлаагаар эдгэрч байгаа бол тэгж харамсах хэрэггүй байх...
xvv

Доорх постыг уншаад бодлоо... Нэг бодлын зөв, гэхдээ...

Дуртай юмаа хийсэн нь дээр гээд намайг жишээ болгож ярьдаг хүмүүс ойр хавьд байдаг. Хааяа нэг жоохон буруу "жишээ", "үлгэр дуурайл" болоод байгаа юм шиг бас санагддаг 😅

Би бол гэхдээ шууд дуртай юмаа хий гэх хэрэггүй гэж боддог болоод байгаа.

Жишээ нь би анхнаасаа одоогийнхоо мэргэжилтэй байсан бол одоогийн надаас нэлээн өөр хүн байх байсан байх. Тэгэхээр Царцаа Намжилын үлгэр шиг хүн ямар ч замаар амьдарч, юу ч сурч мэдэж болно. Хүнд сурч мэдсэн зүйлс ямар ч үед хэрэг болдог юм болов уу гэж бодох болсон. Харин хүчээр ч байса...