Би УБ хотын худалдаа удирдах газрын дарга бөгөөд хотын АДХГЗ-ны орлогч даргаар хэсэг хугацаанд УБ хотын дарга байсан С.Батаа, Н.Цэнд, М.Лувсанчоймбол нартай хамт ажиллаж байв. Эдгээр дарга нараас М.Лувсанчоймболтой арай удаан хамт ажиллаж байсан. Дээрх дарга нарын өгсөн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлж, зохицон ажиллаж тэр дарга нарын хэн ч ажлын төлөө зүтгэдэг байсан.
М.Лувсанчоймболын хувьд яривал ажил амжуулахын төлөө ялангуяа өөртөө зөв гэж чиглэсэн ажлаа заавал гүйцээхийн тулд үнэхээр мэрийн хөөцөлдөж ямар ч саад тохиолдсон ч давж гарахыг боддог байв. Давдаг ч байсан. Жишээ н...