AmonRa
Хүнд Таван мэдрэхүй байдаг- зарим хүмүүс харь гаригихантай холбоо бариад, байгаа таван ширхгээ ч хөгжүүлэх сэхээгүй явдаг. Нэг талаас бодоод үзвэл, байх л явдал- хүн бүр байгаа мэдрэхүйнхээ эзэн болоод, байгаа хэдээ хурцатгаад яваад байж чадахгүй. Чанар тоо хоёрын  ялгаа гэдэг байх аа. Эргэлдэх мээм бөгс сармагчны анхаарал татаад, чанарт хэрхэвч ойртуулдаггүй.

Нөгөө талаас харамсалтай. Хөгжим гэдэг, юмыг ойлгох, хэмнэлийг мэдрэхэд маш их тустай. Чанартай сонсохоос гадна, чанартай мэдэрнэ гэдэг, өөрийгөө хөгжүүлэхийн эхний шат. Өрнөдийн соёлд уг таван мэдрэмжийг хөгжүүлэхийн тулд, мянган жилийн...

dao
өөрчлөлтийг өөрөөсөө. өөрийнхөө төлөө бүхнийг таг мартаад урагшаа алхахсан. амьдрахаас урагшлахаас ухрахаас... өнгөрсөн бүхэн тэндээ үлдэг. өнөөдөр л бас маргааш л надад чухал байгаасай. мэдэгдэхгүй маргаашын төлөө мартагдахгүй өчигдөрийг мартахсан. зүгээр л чив чимээгүй. ямар ч хариу үйлдэл реакц байхгүй.
AmonRa
Хуучны плакат гэж гоё- бүхэл бүтэн үеийн итгэж найдвар шингэсэн, бүтээн байгуулалтыг уриалсан сайхан утга агуулсан байдаг. Эндээс заримыг нь харж болно.
Линкээр ороод зочдын сэтгэгдэл уншвал, их өхөөрдөм санагдана байх:

Яг хойд Солонгос шиг байж дээ. Социализм байгуулж байна гэж олон жил тэнэгтэж, олон мянган гэмгүй сор болсон иргэдээ алж, хүн алдаг, хянадаг, хавчиж мөрддөг систем тэжээж байгаагүй бол үүнээс илүү хөгжилтэй байх байсан юм. Хойд Солонгос социализм коммунизмын замаар яваад одоо ямар байна? Гэтэл өмнөд нь ямар байна? Хэний ч нүдний өмнө ил байна шүү дээ.

Өхөөрдөм гэнэн. Ийм байвал,...