Хэсэг 1
Хараад л дурласан. Хачин ихээр хайралсан. Өөртөөн үнэнч үлдэх гээд л өдий болтол хичээсэн. Хичнээн ихээр хайрлах тусам өөрийнх нь болохгүй гэдэгтэй эвлэрэх хэрэгтэйг ойлгосон. Зүгээр л хамт байхсан гэх адын хүсэлээ дарах гэж хичээсэн. Амьдрал бол кино биш гэж өөртөө үглэвч хамт байхын тулд юу ч хамаагүй хийх хүсэл нь дарагдаж өгөхгүй зовоосон. Өөрийгөө биш түүнийг л зовоож байна гэдгээ гэнэт мэдээд үзэн ядаж эхэлсэн өөрийгөө. Тэгээд өөрөөсөө бас тэрнээс зугтсан. Хурдхан шиг мартахсан гэхээс тэсэж ядсандаа утасных нь дугаарыг устгасан боловч мартаж өгөхгүй гээд ой санамжиндаа хийчихс...