Аль дээр арван жилээ төгссөн хүн л дээ би. Миний үед гэхүү намайг сургуульд байхад гэхүү насан бага үед маань “Ардчилал” гэгч нь ялаад арваад жил болсон байсан ч дунд сургуулийн сурах бичгийн номноос маркс энгельс нь салаагүй л байж. Гэнэн материалист Энгельсын үзэл бодол нь хэрхэн төлөвшсөн тухай л заадаг байж. “Ардчилал” хэмээх зүйл муу муухайг авчирч гэмт хэрэг ядуурал өссөн тухай ярилцгаадаг байж. Өмнөх түүхээ муулах гэсэнгүй үнэндээ тэгэхэд тийм л байсан. Мань мэт нь яагаад ийм зүйлийн төлөө тийм ихийг хаясан юм болдоо хэмээн эргэлзэх ухаан үнэндээ байгаагүйг нуух юун. Ингэж эртни...
Бага зэрэг цаг гардаг юм байна. Гадуур гүйгээд ирье гэж бодтол, гадаа нойтон цас бороо холилдож ороод, тэнгэрийн өнгө сонин байхын. Маус дарахаар шийдлээ. Поором зооромоор тэнэлээ.
Марзан иргэд марзан асуулт тавьж, марзан хариулт авч байх юм гэнэ. Бүгдээрээ хуруу нийлүүлэн тачигнуулж байх юм- хүмүүст цаг маш их байгаа бололтой. Бас бүгдийнх нь зүрх сэтгэл нь Эх Орны төлөө өвдөж байх юм гэнэ.
Бүх юм арван жилийн өмнөх шиг л үргэлжилсээр. Бидний эх орон бидний эх орон байхаа больсон. Миний төр ч бас миний төр байхаа больсон. 20 жилийн өмнө албан ёсоор тийм болсон. Юунд гайхав, андаа? Хонхны дуунд...