AmonRa
Аав томилолтоор явсан юм шиг, коммунизм гэнэт дуусав. Эхэндээ бөөн баяр- бас бөөн эрх чөлөө. Сургуулиас муу дүн халааслаад орж ирэх бол гай л байна- аавын суран бүсээс айх хэрэггүй болохоор. Ангийхаа бүтэхгүй амьтадтай архи ууж болно, шөнөжин тэнэн байж гэртээ ирж болно. Гайхамшигтай. Ээж энд тэнд садарлан тэнүүчилж, хаа хавийнханд өр тавина. Hүүр амаа будаж өдрийг өнгөрүүлнэ. Аавтай авахуулсан зургийг буруу харуулж, эсвэл нууж, залуу насныхаа алдааг харамсана. Зурган дээр гоё гараагүй, өөрийгөө зөв толилуулж чадаагүй, хөрөнгө оруулагч татаж чадахгүй байсандаа бас ичнэ.
Тэр хооронд бид архийг ...
AmonRa
Хүн амын тооллого эхлэхэд 13 хоног үлдсэн байна. Иргэд өргөнөөр бүртгүүлээрэй- элэг нэгтнүүд бид өөрсдийгөө хэдүүлээ байгааг мэдэхэд буруутах юм байхгүй.  Бүгдэнд амжилт!



P.S: Тэр тусмаа гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа иргэд өргөнөөр оролцохыг уриалж байна.

ЭНД
AmonRa
Нэг л өглөө Хархорины ойролцоо асар том боовон хөшөөтэй болчихсон гэж сумынхан ам дамжин домог мэт ярина. Тэдний яриагаар бол энэ хөшөөг “Монгол 300″ ХХК-ийн захирал Ц.Соёмбо гэгч аавдаа зориулж босгосон сурагтай. Харин зарим хүмүүс БОАЖЯ-нд ажилладаг Оргодол гэж хүн барьсан гэж хэлэлцэнэ. Уг боовон хөшөөг хэн барьсан талаарх эдгээр зөрүүтэй мэдээллээс харвал их л нууцаар босгосон бололтой. Ямар ч гэсэн Өвөрхангайчуудыг ичээх болсон энэ сүрлэг хөшөөг 30 гаруй сая төгрөгөөр босгосныг Хархорины иргэд гэрчлэн ярьдаг.

Эрх чөлөөгөөр амьсгалсан иргэд аавдаа зориулж боов босгодог болсон байна. ...