AmonRa
Өчигдөр хялбархан ном уншиж дуусгалаа. Блог хөтлөх зав гарахгүй байгаа хэрнээ, ном унших зав бол гараад байна- учир нь энэ ном маш хялбархан. Ойролцоогоор 100 хуудастай учир, уншихад их хялбар. Үсгийн хэмжээ нь донгиочуудад зориулж томоор бичсэн- уншихад донгиочуудын нүд өвддөггүй. Гэвч маш зажлууртай.

Хялбархан юмны тухай би өмнө нь тайлбарлаж байсан- гэхдээ яг яагаад хялбар байх хэрэгтэй, ямар нэмэлт ач тустай талаар Жон Маэда гэдэг хүн тайлбарлаж байгаа юм. Өөрийн хөдөлмөрөө хялбар зохион байгуулбал ямар давуу талтай, үүгээр зөвхөн хувийн амьдрал галбир орохоос гадна хувийн энергиэ зөв зарц...
dao
би өөрчлөгднө гэж байхгүй юм байна.

худал тэмүүлэлээ муушааж хатуу донгодвол зохилтой энтр

оргил энэ хэвээрээн байж огтоос өөрчлөгдөхгүйгээр байсан нь дээр юм байна.

өөрчлөх гэж оролдсон оролдлого бүр яг л ижил үр дүн авчрах юм.

ойрдоо аманд аялагдсан дууг дахиж сонсохгүй ээ.

өчигдөрийн бишээ уржигдарын бичлэгийг таг мартсугай.

өө миний хайраа энтр



...
dao
намар унаж буй навчны оронд хавар ургах навчнуудад зай хэрэгтэй гэнэ лээ. чөлөөлөгдөхсөн....

бодлоо үгээр илэрхийлж чадахаа байчиж. ядаад л иймэрхүү утга учиргүй сараачиж суухав... өнөөдөрөөс өөр хүн болохсон гэж бодох боллоо. өнөөдрөөс гэждээ. сүүлийн үед байнга л бодох боллоо. ингэхийн тулд өөрийгөө болоод чамайг чөлөөлж явуулмаар байна....

ойрд аманд би түүнийг харснаас хойш гэдэг дуу аялагдаад байгаа. харин өөрийгөө болоод өөр хэн нэгнийг хуурч байгаа мэтээр өөрийгөө төсөөлөхгүй юмсан....

хичнээн хүчтэй түлхэх тусам улам л хүчтэй эргэн ирдэг савлуур тоглоом шиг хичнээн хүчтэй хүснэм улам л т...