xvv
Торомтой тэмээ нь ачааны чимэг
Тоорцогтой сэвгэр гэрийн чимэг
Ботготой тэмээ нь ачааны чимэг
Боодогтой сэвгэр гэрийн чимэг

Ингэн тэмээ нь ачааны чимэг
Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг
Атан тэмээ нь ачааны чимэг
Адилхан сэвгэрүүд гэрийн чимэг

Цагаан тэмээ нь ачааны чимэг
Цацагт сэвгэрүүд гэрийн чимэг
Ингэн тэмээ нь ачааны чимэг
Ижилхэн сэвгэрүүд гэрийн чимэг

Тайлаг тэмээ нь ачааны чимэг
Торомгор сэвгэр гэрийн чимэг
Цагаан тэмээ нь ачааны чимэг
Царайлаг сэвгэр гэрийн чимэг

 





  Тайлбар: Боодог гэдэг нь боож шуусан нэг төрлийн эмэгтэй хүний үсний засал...
xvv
Суудаг байшинг минь
rnСураглаад асуувал даа хө ай
rnЦуварсан гурван байшингийн
rnДунд талын шилэн байшин хө ай
rnХэен хуар хэзээнээсээ мөн
rn
rnУудаг л усыг минь
rnСураглаад асуувал даа хө ай
rnУрд талын гурван худагны
rnДунд талын алтан худаг аа хө ай
rnХэен хуар хэзээнээсээ мөн
rn
rnУнасан чиг морийг минь
rnАжиглаад харвал даа хө ай
rnУсан чиг тэлмэн жороо
rnУхаа хонгор морь шүү дээ хө ай
rnХэен хуар хэзээнээсээ мөн
rnХэен хуар хэзээнээсээ мөн
rn
rn rn
rn
rnrn...
xvv
Алаг толгойн энгэрээр
Адуу нь хучаад гарлаа даа
Амраг бяцхан тэр минь
Араас нь дахаад гарлаа даа

Хоо толгойн энгэрийг
Хонь нь хучаад гарлаа даа
Хонгор хайртай тэр минь
Хойноос нь дахаад гарлаа даа

Тэсэг их газрыг
Тэмээ нь хучаад гарлаа даа
Танхил бяцхан тэр минь
Түүний хойноос гарлаа даа

Өлөн ихтэй газрыг
Үхэр нь хучаад гарлаа даа
Үеийн бяцхан тэр минь
Үхрээ дагаад гарлаа даа

Яргуй ихтэй газрыг
Ямаа нь хучаад гарлаа даа
Янаг хайртай тэр минь
Яруухан дуулаад гарлаа даа

Талын сайхан нутгаа
Таван эрдэнээр чимээд
Тансаг сайхан жаргалаа
Түүнтэй хамт холбоё

(Х.Сам...