Энхмандах

Таныг Лувсанчмоймбол гэдэг хүний талаар ихийг ярих хүн гэх юм. Би түүний тухай бичих гэж байгаа юм л даа?

-Мэднээ, ганц би ч биш тэр үеийн бүх сэхээтнүүд түүнийг мэднэ. Лувсанчоймбол гэж олны дунд домог шиг яригддаг хүн байлаа л даа. Бүгд Хурал дээр Лувсанчоймбол тэрнийг шүүмжилж гэнэ, энэнийг шүүмжилж гэнэ. Цэдэнбалыг ч тэгж хэлж гэнэ. Улс Төрийн Товчоог ч шүүмжилж гэнэ гэцгээнэ. За тэгээд намын Төв Хороонд ажиллаж байгаад аж үйлдвэрийн комбинатад морин тэрэгчнээр хөөгдөж гэнэ. Тэгснээ дараа нь хотын Намын хороонд хэлтсийн даргаар ирсэн гэнэ. Аж үйлдвэрийн яамны сайд болж гэнэ. Энэ мэтээр л т...

Энхмандах

Бид санаандгүй тохиолоор таарч яриа маань түүний эцгийн тухай хэлбийж би сэтгүүлч хүний сониуч зангаар ийн хөөрөлдсен билээ.

Аавыгаа өөд болоход жаахан байсан ч сэтгэл зүрхэндээ хадгалж явдаг дурсамжуудаасаа ийн ярьсан юм.

- Та дарга нарын хүүхдүүдийн жишгээр сурч байв уу?

- Эхлээд 23 дугаар сургуульд орсон. Их ч сахилгагүй хүүхэд байлаа. Байнга л багш нар маань аав ээжийг дуудна. Ингээд болохгүй болохоор нь аав монгол сургууль руу шилжүүлсэн. Ард түмний хүүхдүүдийн сургуульд ирлээ. Тэгэхэд гуравдугаар ангид байлаа. Намайг эрхийн балай, даргын хүүхэд гээд л гоочилно. Өө би зодолдож гарна /инээв/...

Энхмандах

Нэг. Миний бие 1916 онд Улаанбаатар хотын 3-р хороонд Одоогийн Сүхбаатар район төржээ. Би 10 нас хүртлээ эх, эцгийн гар дээр хүмүүжиж, 11-12 нас хүртлээ эх, эцгийн саналаар лам нэр зүүж төвд ном заалгасан. 12-16 нас хүртэл буюу 1928-1933 он хүртэл бага, дунд, багш нарыг бэлтгэх сургуульд тус, тус суралцаж байсан болно. Үүнд:

-     Угаас монгол бичиг заалгасан учир бага сургуулийг нэг жилийн хугацаанд амжилттай суралцсан учир дунд сургуульд шилжин суралцав.

-       Дунд сургуульд 13-15 нас хүртэл 2 жил суралцаж бүх ангиараа багш нарыг бэлтгэх сургуульд шилжин суралцсан болно. Учир нь; Тэр үед баг...