xvv

Ямар ч монгол хүний хоолойнд эвлэгхээн тохирдог, ард түмний зохиосон дуунууд бүгд өөр өөрсдийн домогтой. Найран дээр олноороо хоолой түрэн дуулагддаг эдгээр дуунуудын үүх түүхийг мэдээд авчихвал хаана хэзээ дуулахаа бодож, үр хүүхэддээ тайлбарлаж, өөрөө ойлгоход ч тустай. Монгол түмний мэддэг хэдэн уртын дууны төрсөн түүхийг сонирхуулъя.

1. Жаахан шарга
Энэ дуу 1960-аад оны үед Дарьгангын овооны хийд орчим зохиогдсон гэж үздэг. Далин Дагын хүү Инзноров, Ургамал Зундаагийн охин Чимэдлхам хоёр хайр сэтгэлийн холбоотой болж, хурга тугалын бэлчээрээр уулзан учирч явсаар амьдран суухаар б...

xvv

Хүрэн толгойн сүүдэр хө
Хөндийгээ дүүрээд хүүшлэнэ дээ хө
Хүний бага чамтайгаа хө
Сэтгэл юундаа даслаа даа хө

Алаг толгойн сүүдэр нь хө
Араа дүүрээд хүүшлэнэ дээ хө
Амраг жаахан чамтайгаа хө
Сэтгэл юундаа даслаа даа хө

Ангир шувууны дэгдээхий хө
Арван сардаа жиргэнэ дээ хө
Аль газрын дудрай хө
Намайг юундаа шоолов доо хө.

Эх сурвалж: Ардын уртын дуунууд.-УБ.,1959 (mongolmedleg.org)

 
  Энэ дууг хуриман дээр тэр бүр дуулж болдоггүй гэнэ шүү. Харин хойт зүгийнхэн дунд шинэ бэрд сэтгэлтэй байгаад алдаж буй хархүү л дуулдаг юм байна. ...
xvv

Аав нь:
Шалзат баахан шаргаараа
Шандын говийг туулаарай
Салаа эвэртэй ооныгоо
Шархдуулалгүй намнаарай хө

Ээж нь:
Хөхөл дэлтэй мориороо
Хүйсийн говийг туулаарай
Хөх халзан ооныг
Хөндөлдүүлсхийгээд намнаарай

Ах нь:
Зэрэглээ ихтэй газраар
Зээр гөрөөсийг намнаж явлаа
Зээрэн дээлтэй дүүгээ би чинь
Зэрвэс хараад намначихлаа
Зэрэгцүүлж өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ

Талын сайхан зэрэглээнд
Тарвага гөрөөсийг намнаж явлаа
Тарваган дээлтэй дүүгээ би чинь
Ташаа хараад намначихлаа
Тарвалзуулан өсгөсөн аав ээж хоёртоо
Ах чинь юугаа хэлдэг билээ.

Арын уул...