AmonRa
Нэгэн эмэгтэй Гүнзээс асууж гэнэ:
-Эмэгтэй хүн олон амрагтай байх тусам нийгэм түүнээс жигшдэг, нэр хүнд нь унадаг. Харин эрэгтэй хүн олон амраг хүүхэнтэй байхаар нийгэм дэх байр суурь дээшилдэг учрыг тайлбарлаач? гэж асууж гэнэ.
Хариулахаас өмнө Гүнз цай чанаж, чанасан цайгаа зургаан аяганд аягалаад:
-Цайг зургаан аяганд тарааж аягалах нь зөв үү? гэж асууж гэнэ.
-Зөв, гэж эмэгтэй хариулж гэнэ.
Гүнз инээмсэглэн:
-Мөндөө. Харин эсрэгээр, зургаан данхнаас нэг аяга дүүргээд эхэлбэл, буруу ба ёсноос гажууд байдаг юм гэжээ.

...
AmonRa
Академийн эртний найз минь намайг гэж сэтгэл гарган ирлээ. Маш ихээр баярлах нь тэр: жоорны хар чингисээ гаргаж, тэврэлдэж орилолдож баахан суулаа. Бараг жил хагас уулзсангүй болоод тэр үү, амаа олж ядан ярьж суулаа. Баахан хов жив ярилаа: "Өнөө багш нар юу хийж байна, тэр зураач яаж байна, аан өнөөх үү?" Эсвэл: "Ичиж амьдраасай, тэр! Пүү паа!" гэж. Сонин сайхан сонсоод, бага зэрэг гуниглалаа. Анд маань надад боодол гардууллаа. Задалтал, захиа.

Ангийн маань залуучууд надад нийлж гараараа захиа бичиж, зурсан зураг, фотозургаа хавсруулан явуулжээ.
Нэг нэгнээ элдэв янзаар хэлэн, үзэл бодлоороо ни...
AmonRa
Үнэндээ хэлэхэд би шүлэг энэ тэр нээг их таалдаггүй. Бас ойлгодоггүй. Энэ хүн ямар нэгэн юм мэдэрсэн нь яагаад надад сонин байх естой гэж боддог байлаа л. Зарим гоё гоё шүлэг бий- жишээ нь энэ. Мангар эсвэл болхи болохоор тэр байх. Уншаад, нээг их ойшоодоггүй. Бас сэтгэлд хүрч өгдөггүй. Гэтэл саяхан нэг сонин шүлэг уншлаа- гоё юм байна:

Эргэн хартал-
Хажуугаар өнгөрсөн хүн
Мананд уусан, одсон байв.

гэж. Гайхалтай. Дөрвөлжин, хурдан, илүү дутуу үггүй. Гэвч өгч буй мэдрэмж нь гайхалтай юм. Яруу найрагч Масаока Шики гэдэг юм, энэ хүнийг.
...