AmonRa
Буддын шашинд эмэгтэй хүнийг шулам гэж цаазалсан удаа нэг ч байхгүй байх аа. Миний бодлоор азийн ард түмэн ухаантай, тайван, сэтгэлгээний эрх чөлөөтэй ард түмэн гэж боддог.

Сонин л доо- хүний оюун ухаан орчин тойрондоо маш амархан дасаж, сүргийн эсвэл дээрээс нь заагдсан шугамын дагуу боддогт.
Христийн бишрэгчид, шарын шашинтангууд, эсвэл заавал шашин байх албагүй, ярилцагч өөрийн ямар нэгэн үзэл бодлоо хамгийн зөв, хамгийн ухаалаг гэж боддог. Буруу юм үгүй. Гэвч нэг томоос том НО байна:

Ихэнх ярилцагчид нөгөөхөөсөө давуу талтай, мөн хамаагүй сайн, эсвэл мэдлэг сайтай, хэлтэй устай, түүхийн аса...
AmonRa
Хэсэг алдаагаа харж бухимдахдаа, засах санаатайгаар өдрийн тэмдэглэлдээ бичээд үлдээдэг байлаа л. Эцэстээ бухимдаад, өдрийн тэмдэглэлээ орхисон. Ажиглавал, тэр алдаа гээч юм багасах ч биш, ихсэх ч биш- тохиолдох хэмжээ нь амьдралд яг хэвэндээ үлддэг юм байна. Алдаагаа засна гэдэг хуучнаа үгүйсгэхийн тулд хамаг хүчээ үрэх биш, шинийг хайхын тулд байдаг юм байна. Хүнтэй танилцах, ажиглах тусам, алдаа гээч юм нь хүний амьдралыг нь баяжуулж байх юм.

Алдаанаас айгаад хэрэггүй юм байна гэсэн ойлголт төрлөө- эцэстээ юунаас, хэнээс айж нуугдах билээ? Алдаа хийлээ гэхэд- энэ бол миний өөрийн алдаа. Он...
xvv
Амьдрал хоосон гэж хэн нэгэн хэлэхэд
Алтаар үнэл гэж өөдөөс нь хэлж явсансан
Аман дундуураа алгадуулаад эргээд нэг харахад
Анир чимээгүй харанхуй өмнө минь бүртийхэд саналаа

Үнэндээ хоосон гэж үгүй ч байж мэдэх юм
Үүл мэт урсдаг байж ч магадгүй юм
Үл үзэгдэх боловч аварга том ч юм билүү
Үнэгэн харанхуйн цаана нар байдаг ч юм билүү...

Хашрахгүй ээ
Хамаг бүхний төгсгөлийг цаг хугацаа авч иртэл...

...