xvv

Ихэнх улс оронд аливаа шинэ техник, технологиуд мэргэжлийн тэргүүлэх их дээд сургууль, эрдэм шинжилгээний төвүүдэд анхлан боловсруулагдаж үйлдвэрлэлд нэвтэрдэг. Манай нөхцөлд хөрөнгө санхүүгээс авахуулаад судалгаа шинжилгээний байгууллагуудын хүч, боломж хүрэлцдэггүй. Харин тоног төхөөрөмж, машин техник үйлдвэрлэлийн салбарууд хараахан хөгжөөгүй байгаа боловч нөөц бололцоондоо тулгуурлан зарим төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оролдлогууд гарч зарим нэг амжилтад хүрч байгаагийн нэг жишээ нь Цахилгаан тээвэр компанийн инженерүүдийн Дуобус зэрэг бүтээлүүд билээ. Саяхнаас тус компанийнхан Монголын анхны цахилгаан машин бүтээсэн тухай мэдээллийн хэрэгслүүдээр товч мэдээлэгдэж байгаа боловч илүү дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл бүхий МҮОНТ-ийн "Шинжлэх ухаан танин мэдэхүйн теле сэтгүүл" нэвтрүүлгийн бичлэгийг олж авах боломж олдож youtube-д оруулав.

...

AmonRa
Нэгэн хүн Осакад алба хааж дууссаны дараа гэртээ ирж гэнэ. Нутгийн хүмүүс нь түүнийг хархаар цуглаж гэнэ. Гэвч удалгүй тэд бүгд түүнийг дооглон инээж эхлэв- учир нь тэр хүн Камигата нутгийн аялгаар ярьж байж. Үүнээс бодвол, олон жил Эдо эсвэл Камигата мужид удаан амьдарсан хүн өөрийн аялгаа мартахгүйн тулд анхаарал тавих ёстой гэсэн үг.

Гэрээсээ хол байгаа хүн бусдын ёс заншилд дасдаг нь ердийн хэрэг. Гэвч өөрийн мужийн ёс заншлаа хөдөөнийх гэж тооцох нь болхи бөгөөд тэнэг явдал. Эсвэл бусдын ёс заншил хүлээн авч, өөрийнхөө ёс заншлаа хаяна гэсэн бодол мөн адил, ихэд болхи! Өөрийн мужийн ёс заншил ялдам, эсвэл ямбатай биш гэдэг нь муу хэрэг биш- харийн ёсыг дагна гэдэг дуурайн жүжиглэлт юм.
...
AmonRa

Номын сан ухаж байтал, Шинэ цагийн хууль зүйн түүх, мөн үүсэл гарлынх нь тухай Вольфганг Шильдын ном олдож, амтархан уншлаа. Мань нөхрийн түүхийн мэдлэг, мөн харуулж буй олон сайхан жишээ нь хүн төрөлхтний өмнөөс бахархал төрүүлмээр. Олон гоё гар, чулуун баран зургууд, мөн материалаа маш олон сонирхолтой түүхчдийн номтой холбож, архивын жагсаалт өрсөн байх юм- зураг нь үс арзаймаар, модон бар нь мэргэжлийн хувьд шүлс гоожмоор, түүхчдийн ном нь хөлс урсгамаар.

 Европын түүхийг харамсалтай нь ихэнх хүмүүс түүхийн хичээлээс л авч үлдсэн мэдлэгтэй байдаг: маш сайхан өндөр соёл боловсролтой, хүн төрөлхтөнд хүнлэг ёс буюу барууныхны хэлж заншсанаар хуманисмүс өгсөн гэж. Мөн өндөр гээчийн готик сүм дуган. Бас Европ бол баян орон. Гэвч Европ бол орон биш тив, мөн тэр тэр тивийн олон орны оршин суугчдын баялаг, мөн соёлын тэр өндөр үсрэлт яаж бий болж, яаж тэр сүм...