Тэгш тоотой 819 бичлэгтээ зориулаад шашны сэдэв хөндмөөр байна. Hэг мянга долоон зуун хорин нэгдэх удаа сонссон асуултанд хариулмаар санагдлаа: Чи шашин шүтдэггүй юм бол яагаад бидний өвөг дээдсийн шүтэж байсан шарын шашин муулаад байгаа юм? гэж. Шарын шашиндаа бишээ. Өнөөх лалрын лалдаа ч биш, бас тэр баас хүргээд байгаа есүс ч биш.
Энэ бүгдэнд нэг мөсөн нэг бичлэг хийгээд, энэ сэдвийг тэр чигээр нь хаачья.
Би шашин шүтдэггүй. Шашингүй үзлээ бусдад тулгахдаа ч биш, шашинтай үзлийн төлөө ч биш. Аль альнийх нь ч төлөө биш гэсэн үг- угаасаа энэ асуулт бол "чи шаварцниггирын төлөө юу, эсвэл истал...
Unthinkable буюу Бодохын аргаггуй гэдэг нэртэй уран сайхны кану үзлээ. Гол дүрд нь Самуэль Л. Жэнксөн. Тэр нэрний дундах Л гэдэг үсэг нь ямар учиртайг, бас яагаад тийм олон кинонд оролцуулаад байгаа нь нууц хэвээр. Угаасаа би нээх их Самуэлийн бүтээлүүдэд нээг их анхаарал тавиад байдаггуй- сүүлийн үед шал донгио донгио кинонд тоглосноос ч болоод тэр байж мэднэ, нөгөө Онгоцон дахь могой гэх мэт. За нэг харчаад, 10-20 минутын дараа бүх юм ойлгомжтой болхоор нь унтраахаар шийдлээ. Гэвч киног дуустал нь үзчидэг юм байна. Ийм учраас:
Америкийн дотоод хамгаалах буюу эФБиАй-д нь ажил өрнөж байна гэнэ....
Нэгдүгээр хэсэг
Хоёрдугаар хэсэг
Шөнө. Шөнө айдас дуудав. Саруул охин дээшээ харан хэвтэхдээ, утгатай утгаггуй бодолд дарагдав. Жинхэнэ айдас гэдэг нь үхлээ ирэхийг мэдэх боловч, тэмцэх ямарч боломжгуй байв. Бас энэ хүлээлт... Бүх амьдралаа нэгэн юм хүлээж амьдарсаар ирсэн- аавыгаа санаж ажлаас нь ирэхийг, амрагаасаа хүлээх захиа, төгсөлтийн шалгалтыг, утасны дуудлагыг, амралтын өдрүүдийг. Одоо харин үхлээ хүлээх цаг нь ирж. Хүлээстэй, хөдлөх ямарч боломжгуй. Хамар нь загатналаа гэхэд маажих ч чадалгуй. Зүрх нь улам хурдан цохилход, цээжээр нь хатгав.
-Ийм заяа нь хаясан хүн гэж намайг л хэлнэ б...