Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсож байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?
Монголчууд хэзээнээсээ л булаг шанд, нуур цөөрөм, гол горхиныхоо усанд хирээ угаадаггүй хатуу цаазтай. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэндээ л тэр. Үүнийг нь “Монголчууд хэзээ ч усанд ордоггүй байсан” гэж мушгин гуйвуулах нь зөв үү?
Тэгвэл би танд хэлье. Лав л 13-р зууны монголчууд усанд ордог байжээ. Бү...