xvv
Лаг армаанчиг нэр өгсөн хэхэ Хэнд ч хэрэггүй л юм бичиж сууна. Сая найзуудтайгаа ярьж сууж байгаад гарч ирсэн чинь цас хялмаалаад гадаа гоё байлаа. Гэр рүүгээ юу ч бодохгүй алхаад л, тэнгэрээс бяцхан ширхэгүүд хацар дээр буугаад хайлаад л, чимчгэнэсэн... Жавартай, цастай, намуухан, чимээ анир багатай ийм үдэш ганцаараа байх хамгийн гоё ч юм шиг. Магадгүй би ийм зожиг зантай ч юм уу. Заримдаа маш их ганцаарддаг ч, яг ийм үед гав ганцаараа нэг ийм амар амгаланг мэдрээд, замаар сүлжилдэх машинуудыг, замын хажуугаар унтах мэт ярайх модод, ихэнх нь унтарсан, ганц нэг гэрэлтэй цонхтой байшингууд, за...
dao
Үхчиж. сая л анзаарлаа. өмнө нь юу бодож яваад яагаад үхсэнийг нь одоо болтол мэдээгүйгээ хэлж мэдэхгүй л юм. дурсагдахгүй санагдахгүй болохоор амьд байгаа эсэхэд нь санаа зовж явсангүй. өнөөдөр өөр нэгэн хажууд ирэхэд л мэдлээ. бусдаас дуулаагүй нь яамай гэж болох ч хичнээн удаан анзааралгүй явсанаа мэдэх юмсан. мэдэх юмсан ч гэждээ. мэдлээ гээд юм өөрчлөгдөх биш. одоо цогцосыг нь гаргаж булаад дээр нь эзэн нь мартаж орхисон зүрх нойрсож байгаа гэж бичихээс...
xvv
Өргөн Монголын хатан
Өнөр бүлийн ээж
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Гэрээ гийгүүлэх саран гоо
Гэрэл цацруулах үзэсгэлэн гоо
Ээж аавын гүнж
Энхрий аальтай бүсгүй
Эрхэмсэг тансаг хатан
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Сайхан баярлаарай!

Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ
Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай
Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод
Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай..

(Эх сурвалж: YIM)
...