Саяхан болсон Google.com сайтын эсрэг Хятадуудын хийсэн хакерын халдлагад ашиглагдсан байж болзошгүй, одоогоор илэрч засагдаж амжаагүй байгаа нэгэн цоорхой илэрчээ. Энэ нь Internet Explorer 6, 7, 8 хувилбаруудад бүгдэд нь байгаа бөгөөд Германы засгийн газрын Мэдээллийн технологийн нууцлалын албанаас нийт иргэддээ энэ алдааг Microsoft компаниас засах хүртэл Internet Explorer ашиглахгүй байхыг зөвлөжээ. Ер нь IE дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг ч удаан, алдаатай ажиллагаатай, аюулгүй ажиллагааны хувьд цоорхойтой зэрэг асуудлуудаас болоод нэр хүнд нь унаж, бусад веб хөтчүүдэд тэр дундаа Firefox-т шахагдаж байгаа юм. Дусал.нэт сайт маань ч бас та бүхэндээ Галтүнэг веб хөтчийг хэрэглэхийг зөвлөдөг билээ. Монгол хэлний алдаа шалгагчаас эхлээд олон хэрэгтэй нэмэлт суулган хэрэглэж болдог гайхалтай програм шүү....
Роберт Родригес гэж сайн найруулагч бий. Бага сага мань эрийн бичсэн номноос нь орчуулж байсан. Сайн зохион байгуулагч, ажлаа бол маш сайн мэднэ. Нүглийн хот гэдэг гоомиксоор үнэн тасархай кино хийсэн.
Бас Араатан Харийхний эсрэг гэж алдарт тоглоом байсан- даанч кино нь үнэн донгио юм болсон- хоёр анги хоёулаа нэг л бишээ...
Гэтэл нөхдүүд ажлын талдаа орчиж... Наагуур цаагуур тэнэж байтал- ийм нэг юм нүдэнд маань туслаа:
Энд дар
За ер нь Родригес Араатны тухай сайн үргэлжлэл кино авахгуй бол, хэн авах вэ? Жэймсийг эс тооцвол, хуруу дарам хэдэн нөхдүүд л байна.
...