xvv
Архи уувал архичин болчихдог
Авгай эргүүлбэл хүүхэмсэг гэчихдэг
Ажилгүй удвал гуйлгачин болгочихдог
Аядуухан байхаар ноомой гэчихдэг
Ай .... хvний хорвоо гэж !! ....

Сэмхэн дурлавал завхай л гэчихдэг
Сэвэлзэж гоёвол аальгүй болчихдог
Сэpгэтлээ инээвэл ангалзуур гэчихдэг
Ай....хүний хорвоо гэж!!....

Санаснаа хэлчихээр шалчигануур гэчихдэг
Саймширч найзлахаар үнэгүй болчихдог
Ай.... хүний хорвоо гэж... яаж амьдрах ёстой вэ?

(Зохиогч, эх сурвалж тодорхойгүй...)

...
xvv
(Зассан: Хүүхдэд зориулж бичээгүй тул та бүхэн уншаад утгыг нь өөрийнхөөрөө өөрчлөөд хүүхдэдээ ярьж өгөөрэй.)

Эрт ээ урьдын цагт нэгэн бяцхан ногоон мэлхий өөрийн намагтаа аж төрөн сууж, амар сайхандаа жаргадаг байж гэнэ ээ. Хэдийгээр намгийнхаа бусадтай адил энгийн л нэг ногоон мэлхий боловч төрсөн цагаасаа эхлэн өөрийгөө бусдаас өөр, илбэ шидэд автан хувирсан болохоор хэзээ нэгэн цагт цагаан морь унасан сайхан хан хүү болно гэж итгэдэг байж гэнэ. Мэлхий хүүг хэрэв үзэсгэлэнт гүнж уруул дээр нь үнсвэл түүнд шингэсэн хараал арилж буцаж хан хүү болох тухай, өөрийн улс нь ард иргэд, гэр бүлийнхэн...

Энхмандах
Шинэ дөхөөр л шинэ жилтэй холбоотой хөгжилтэй бичлэг оруулах донтой болжээ. хэхэ. Энэ удаад юүтүб-ээс нэг бичлэг олсноо оруулая. Таалагдана гэдэгт итгэлтэй байна. За тэгээд сайхан баярлацгаагаарай.