Ойрд ингэж гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоол идээгүй удсан байна шүү. Өнөөдөр ямар ч баяр энэ тэр биш л дээ. Гэхдээ аав, ээж хоёр ирээд эгч маань тахиа шарж, Япон шөл хийгээд гэрээрээ тойрч суугаад хөлсөө гоожуулаад уралдан идэв Жаахан байхдаа ам уралдан хоорондоо ярьдаг байсан хүмүүс өнөөдөр бас арай намбатай, гэхдээ л ингэж яг гэр бүлээрээ ширээ тойрч суулгүй удсан болохоор их сайхан мэдрэмж. Өөрийн эрхгүй нэг л хөөрөөд, жаахан байсан үедээ оччихсон юм шиг... Дараа нь ер нь ингэж баймаар юм байна...
Дунд дүүгийн охин одоо бараг хүн болох араандаа ороод янзын өхөөрдөм амьтан болчихсон ур...
Сая тв9-ын мэдээ үзэж байгаад иймэрхүү юм бодов.
энэ айхтар ханиаднаас болж адууны мах аарцны үнэ тэнгэрт хадчиж. Манайхан ч яахав угын туйлшрамтгай улс адууны мах аарц сайн гэнгүүт бүгдээрээ л адууны мах аарцны эрэлд гарсан биз. Энэ их эрэлтээ дагаад үнэ өсөх нь зах зээлийн хууль юмсан. Тэгтэл тэр тв9-ын сурвалжлагчынхаар бол наймаачид ард иргэдээ бодохгүй ашиг орлогоо бодон үнээ үндэслэлгүй нэмсныг н эрхэм төрийн түшээд /:р/ ард иргэдээ боддог л юм бол энэ айхтар ард түмнээ шулах гэж байгаа нөхдийг хашраагаад өгөх ёстойм байх. Үүнийгээ гудмаар явж байгаа жирийн "ард иргэдийн" яриагаар хачир...
Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа
Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа
Өөрийн гэсэн үедээ зэргийн нөхдөө олж
Өглөө жиргэх болжморын өрөөсөн жигүүр болж
Өнөр их найргийн тэнгэрээр цойлж явахдаа
Өнөөдрийг бодвол би овоо л явсан байж магадгүй
Намайг ямар байсныг яг л тэр өдрүүдийн минь
Найраг шүлэгтэй хамт сэтгэлдээ үүрд хадгалаарай
Найрын дугарааг орхиж найзын ё...