xvv
Алагхан нүдийг удаанаас удаан ширтмээр
Анзаарагдахгүй нууцхан хараад л баймаар
Атгасан булбарай гарыг алгандаа үүрд байлгамаар
Ахиулан цааш давраад мөрөөр нь тэврэн суумаар

Сондгой биш ч энгүүн нэгэн хоолойнд уярмаар
Солгой хоолойтой ч дагаад хамтдаа дуу аялмаар
Сонирхол татагдах орон зай руу гүнд нь ормоор
Содон нэгэн бүсгүйг хөтлөн гайхуулан алхмаар

Сэтгэл хөглөх борхон нүдний харцанд дурламаар
Сэмхэн харж нууцхан ширтэн мөрөөдөлд умбамаар
Бодол хүслээ шүлгэнд дайгаад зүрх рүү нь илгээмээр
Бороон шивнээг гараасаа хөтлөлцөн хамт чагнамаар...
...
xvv
УИХ-ын ГИШҮҮН НОЁН ЭНХБОЛД МУУХАЙ ХАРЬЦАВ

Хм, ноён гэж үү? УИХ-ын гишүүн байтугай Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар ч ноён мөн үү? Бүгдээрээ л ардын хүүхдүүд шүү дээ. Монгол хэлэнд ноён гэдэг үг нь нэн тэргүүнд угсаа гарлыг заасан үг. Чин Ван Ханддорж бол ноён. Сайн ноён Хан Намнансүрэн бол ноён.

 Харин англи хэлний мистер гэдэг үг нь тэр хүний хүйсийг, эмэгтэй бус, эрэгтэй хүн гэдгийг заасан, албан найруулгын, мөн хүндэтгэлийн үг юм. Ерөнхийлөгч Обамаг ч мистер гэнэ. Намайг ч мистер гэнэ. Иймд англи хэлний мистер гэдэг үгийг ноён гэж монголчлох нь тийм ч оновчтой бус болов уу. Ман...