xvv
Харц чинь хайруулын таваг
Хайр гэдэг халуун плитка
Харин зүрх минь тахианы өндөг...

Уг нь ган төмрөөр хүлсэн л юмсан
Улайсгах халуухан харцанд
Уярч хайлчих гээд байх юм...

Дэлбээнд тогтсон дусал
Дэндүү үзэсгэлэнтэй
Дэлхий гаригийн эргэлт
Дэндүү хурдан, хамт байхад
Хатсан шороо наалдсан бол
Харин жаахан үзэмжгүй
Хархан нүдийг санахаар
Харин дэндүү удаан...

...
xvv
Д... гэдэг нахиа соёолжээ
Х... болох болов уу
Услахгүй хатаах болов уу
Ургуулах болов уу?

Энхмандах
Ажил олгогч: -Та манай компанид ажиллахын тулд, Windows-ийн бүх текст, зураг, дуу дүрсний программ дээр ажиллаж чаддаг байхаас гадна орос англи, хятад япон, солонгос, турк, хинди хэлээр чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй.
Ажилд орохоор ирсэн хүн: -Би Кадиллакаар ажилдаа ирж орой хүргүүлж, 4-6 бие хамгаалагчтай, хотын төвд 6 өрөө хаустай, Гавайн арлын далайн эрэг дээр 2 давхар зуслантай, тэгээд сард 150 мянган долларын цалин авбал болж байна.
Ажил олгогч: -Тэр ч арай дэндэнэ ээ.
Ажилд орохыг хүсэгч: -Чи л өөрөө эхлээ биз ...