xvv

Даши Сампилон хэмээх энэхүү Буриадын сэхээтэн манай Бямбын Ренчин гуайн ойрын багш байсныг мэдэх хүн төд олон болов уу. Бас их эрдэмтэн Б.Ренчин маань багшийнхаа хүсэлтээр түүний үр хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлсэн гэдэг...


Гэхдээ түүний тухай одоог хүртэл олон зүйлс нууцлаг хэвээрээ л байна. Зөвлөлт засгийн үед түүнийг буудан хороосноос хойш нэр төрийг нь гутаан, мартсан билээ...

АРД-ын нийтлэлч Евгений Хамаганов: "-АРД-ын нэгэн уншигч Даши Сампилоны тухай ямар нэгэн юм зүйл нийтлээч гэж хүссэн юм. Яг үнэнээ хэлэхэд миний хувьд Сампилон гэдэг хүн Богданов, Жамсран болон Ринчино нараас тусдаа хүн ...
xvv
Миний ардын сэтгэл цагаан
Үг Ш. Сүрэнжав
Ая Ш. Эрдэнэбат

Миний ардын сэтгэл цагаан
Мишээх царай нь итгэл дүүрэн
Мөнх тэнгэрийн өнгө нь цэнхэр
Мөрөн голын ус нь цэнгэг

Миний ардын зан нь шулуун
Мэндлэн золгох ёс нь ариун
Талын салхины үзүүр нь зөөлөн
Таана мангирын үнэр анхилам

Миний ардын үйлс нь өрнүүн
Мэтгэн зорчих зам нь шулуун
Уулс хангайн бараа нь зүмбэр
Үүлс хоноглом орой нь сүмбэр




...