xvv

Үг Ш.Сүрэнжав Ая Т.Чимэддорж

Зөөлөн гараараа тэнхрээн сувилсан
Зүйтэй аалиараа тэтгэн ивээсэн
Цагаан өмсгөлт уяхан дагина
Гэгээн үйлстэй ухаант бүсгүй

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би

Амьдралыг үхлээс аварч булаасан
Аюулыг үүдээр түлхэж буцаасан
Асрал хайрын хүж наран
Ачлал энэрэлийн сүн далай

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би

Шөнөжин нойргүй эргэж сахисан
Өнжин завгүй өргөж асарсан
Нинжин хайрын цацрах цалгиа
Нандин хүслийн шижир долгио

Оровч гаравч дурсгалтай
Эвлэг занд чинь баяслаа би





...
xvv
Үг Ш. Дулмаа Ая Ж. Баясгалан


Амгалан нуурандаа хөвөх хос хунгийн адил
Алаг дэлхийд чамтайгаа нийлэн голомт үүсгээд
Айл гэрийн хойморт хүүхдийн дуу цангинаад
Амьдралын их замд ханийн жаргал эдэлнэ ээ

Ингэж бодоод ирэхээр хайрын гал минь хэвээрээ
Ийм л байдаг болохоор ханийн минь сэтгэл янзаараа

Саруулхан шөнийн гэрэл тооноор тусан мэлтийгээд
Санаа амгалан нойрсох чинийхээ царайг ширтээд
Сайхан төрсөн дүрийг чинь зүрхнийхээ угт шингээгээд
Салашгүй үүрдийн итгэлийг сэтгэлдээ тунгаан хадгална

Ингэж бодоод ирэхээр хайрын гал минь хэвээрээ
Ийм л байдаг болохоор ханийн минь сэтгэл янзаараа

Хөвч дэлхийн...

xvv
Зуун түмэн хойгоос
rnУлааны нь гэлгүй яахав
rnЗургаан түмэн залуугаас
rnУчирснаа гэлгүй яахав
rn
rnНаян түмэн хойгоос
rnХары нь гэлгүй яахав
rnНайман түмэн залуугаас
rnНайзаа гэлгүй яахав
rn
rnАрван түмэн хойгоос
rnЦагааны нь гэлгүй яахав
rnАрдын олон багачуудаас
rnЧамайгаа гэлгүй яахав
rn
rnҮй түмэн хойгоос
rnБоры нь гэлгүй яахав
rnҮеийн олон багачуудаас
rnБөхөөжөө гэлгүй яахав
rn
rn(Эрэгтэй хүн дуулахдаа залуугаас гэдгийг сэвгэрүүдээс гэж дуулна)
rnБөкөөжөө гэлгүй яахавrnrn
rn
rn
rn
rn
rn
rn
rn
rn
rn
rn rnrn
rn
rn rn...