xvv



Сийлэгмаа - Цэрэг чамдаа хайртай хамт. СТА Н. Гантулга ҮГ:

Нараа дагасан сүргийн бэлчээрт
Намайгаа гээд давхиад ирэхэд чинь
Налаад суудаг толин чулуунд
Найз минь чи харагдаад байдаг юм.

Цохилох халуун зүрхэнд гийсэн
Цолмон хар нүдэнд чинь би хайртай
Шингэн дуутай хүүхэд зангаараа
Шинэхэн цэрэг чамдаа би хайртай

Цэнгэг нуурын өнгөн мандалд
Цэнгээнт шувууд чуулсан өдөр
Цэцэг ичээн чамайгаа үнсэхэд
Цэргийн дуудлага өвөрт байсан юм аа

Сэвшээ салхитай ноднин жилийх шиг
Шиврээ бороотой намрын өдөр
Шинээлийн товчиндоо алтан соёмботой
Шинэхэн цэрэг би чинь тангараг өргөнө

Эвээ дагасан хайрын сэт...
dao
 дунд сургуульд байхад хичнээн ч ном уншлаа.. тэрийгээ бас хөөрхөн олон ном уншсан гэдэгтээ одоо ч бахархах маягтай.. гэхдээ энэ чухал биш.. анх оюутан болоод гэрийнхээ их номноос холдож гэр сургуулиас өөр замгүй, хуулиас өөр унших номгүй болчихоод хэсэг хямарсан бололтойм.. тэрхэн үед байдаг байсан айлын орцонд нэг өвгөн нас бараад хүүхдүүд нь хуучин номнуудыг нь шуудайд хийгээд гаргаж тавьсан байсныг олоод бүгдийг нь чирээд гэртээ орж билээ.. дунд нь орос монгол хэлдээрх хуучны сайхан номнууд.. нэрсийг нь санахгүй байгаа ч хамгийн тод санаанд үлдсэн нь Гамзатовын Миний дагестан, Лерментовын ...
AmonRa
Европын их дээд сургуульд сурах ба богино хугацаагаар багшлах хооронд олон сэдвийн дунд инноваци гэж үг хүн бүрийн ам хөдөлгөсөн нэг том сэдэв байв. Инноваци гэж чухам юу хэлээд байна уу. Монгол толь бичгээс үзвэл "шинийг санаачлах", "шинийг үүсгэн байгуулах", "шинэчлэл" гэсэн утга харагдана. Бүгд зөв боловч, инноваци гээч үг үүнээс их утга дотроо агуулдаг. Чухам яг ямар агуулга агуулдаг болон ямар нөхцөл байдлаар үүсдгийг доор бичихийг зорив. Харин хэл судлалын үүднээс, аль эсвэл уг ухагдахууныг орчуулгын сэдэв болгохыг огтхон ч зориогүй болно. 1. Инноваци бол хамгийн түрүүнд технопаркуудын а...