xvv

Блог буюу Веблог. Web+log=Weblog=>Blog

Блог гэдэг нь интернет тэмдэглэл гэсэн утгатай Англи үгнээс үүсэлтэй үг юм.

Блог нь мэдээ мэдээлэл, хувийн өдрийн тэмдэглэл, мэдлэг, дуу хөгжим, видео, фото зураг гэх мэт олон төрлийн мэдээллийг интернетэд байрлуулан бүх интернет хэрэглэгчид болон хэсэг бүлэг хүмүүст зориулан бичиж нийтлэдэг веб сайтууд юм.

Хамгийн гол нь энэ веб сайтуудыг ямар нэгэн компьютерийн мэргэжлийн хүн биш энгийн хүн хэн ч гэсэн блог түгээгч (blog hosting) сайт руу ороод өөрөө маш амархан хийж, ажиллуулж үнэгүйгээр ашиглах боломжтой тул та ч мөн өөрийн гэсэн веб сайттай болох ...

xvv
UB Songdo чинь тасарцым байна. Манай эмнэлэгүүдээс холоо тасархай юм байна. Үзлээ, харлаа, мэдэрлээ, биширлээ. Солонгос, хужаа гэхээр л муулаад, миалаад голоод явсан хүний толгой доторх өнөөдөр шууд 180 хэм эргэв. Үнэхээр харамсалтай юм даа. Манайхан өөрснөө яагаад иймэрхүү ганц гайгүй эмнэлэг байгуулчихаж чаддаггүй юм болоо... Бүүр ядаж тал шиг нь... Уйлмаар л санагдахын... Ийм эмнэлэгт ингэж төлөөд үзүүлэхээс ч яахав... Ер нь тэгээд ийм хэмжээнд гадны ер нь ийм сайн хөгжсөн, сайн технологитой, өндөр зэрэглэлийн салбарууд нь орж ирж манайхан тэрнээс суралцаж, өрсөлдөж хөгжих ёстой юм байна да...
xvv
Намайг тойроод л баларсан явдлууд л өрнөсөөр л байна...

...Саяны сонгуулиар нэг юм болсын... Гэр бүлийнд доторх асуудал л даа... Бодохоос уур хүрээд байхын... Ээж бас заримдаа дэндүү дураараа... :(

...Ямаанд 5000 төгрөг өгөөд байна гэнээ. Хүнд нь 3000-ийг өгчөөд ямаанд илүү өглөө гээд ямаатай барьцсан хүмүүс баахан байх... Гэтэл яав? гэтэл гэтэл... Ямаа бол өвсийг үндсээр нь идээд бэлчээр сүйтгэж цөлжилт үүсгэдэг амьтан гэжүгаа... Тэгэхээр ямааг өсгөх = Бэлчээрээ сүйтгэж цөлжих гэдэгтэй тэнцэж байна. Тэрнийг хурдлуулсныхаа төлөө мөнгө авна... Энэ хэнд ашигтай юм болоо? Лав л Монголчууда...