Зарим нэгэн цуурхал сонсогдоод л байна. Нууцаар зохион байгуулалтанд орж жагсаал, цуглаан зохион байгуулах гэж байна гэх мэт... Гэхдээ залуусаа нэгдэж зохион байгуулалтанд орох нь зөв ч түр хүлээцгээгээрэй. Харин тэмцэлдээ зэр зэвсэг ашиглаж, цагдаа, цэрэг рүү дайрч, ямар нэгэн байдлаар мөргөлдөөн гаргаад хэнд ч ашиггүй шүү дээ.
Хэдийгээр ийм зүйл болж байгаа ч цагдаа ч, цэрэг ч хүн. Тэд тушаалаа биелүүлж яваа хүмүүс. Тэдэн дунд ч эрх чөлөө ардчилалыг хүсч байгаа олон хүн байгаа. Монголчууд бид хоорондоо байлдлаа гээд энэ бүхнийг хутгасан буруутай хүмүүс нь харж инээгээд, баярлаад ашиглаад ...
Цагдаа нарт бол ямар ч буруугүй шүү дээ. Тэд нар тушаалаа биелүүлж л явсан. Тэднийг байлдааны буутай явах тушаал гаргасан тэр хүмүүс, бүхэл бүтэн 10 гаран цагийн турш Эвээр шийдэх ганц ч алхам хийгээгүй хоорондоо хэрэлдэж байсан. Одоо ч энд хэн хэн рүүгээ буруугаа чихэн маргалдах АН, МАХН-аас тэр ерөнхийлөгчөөс асуумаар байна? Өглөө эхлээд 15 цагийн үеэс чулуу шидэж эхлээд байхад гаартал нь огт чимээгүй суусан, бөгсөө хамгаалан нуугдсан, жирийн иргэд рүүгээ буу чиглүүлсэн тэр дээрх хүмүүсээс асуумаар байна. Тэднийг өмөөрөн бичиж байгаа ард түмнээсээ асуумаар байна. Бид ийм ардчилал, ийм ...
За ингээд буцаад сайхан социализмыг байгуулах нь дээ. Тянь-Миний талбай дээр юу боллоо. Одоо ганцхан ТВ-тэй, түүгээрээ юу гаргаж байгааг нь Монголдоо байгаа нь харж байгаа байх даа...
Энхбаяр гуайг чинь арай ийм биш байх гэж бодож байсан чинь жинэхэнэ Зян Зи Енхубаяар юм шиг л миний жижкэн тархинд бодогдоно. Мусолини ч юмуу :( Нөгөө сүрхий ардчилсан оронд хуулийн сургууль төгсөж ирсэн Мөнх-Оргил ч бас Буш ахаасаа их юм сурч ирж дээ... :( Нөгөө хүмүүсийн итгээд, найдаад байсан С.Баярын тэд нарын байж байгаа байдал нь гөлийчөөд ТВ-ээр тэр суужийсан царайг нь...
Үнэхээр сонгуулийн булхай нь ил...