Аль дээрээс хойш нэг юм нухаад бардаггүйээ. www.blogspot.com -ын шинэ layout template -г таниад, шууд байрлалаар нь харуулаад вижет оруулдагтай адил юм хиймээр байгаа юм л даа. Тэгсэн чинь template-ийн кодыг уншаад CSS -ээс байрлалуудыг нь тогтоогоод 2 баганатай 3 баганатай энэ тэр болгоод байгааг нь яаж ч оролдоод учрыг нь олдоггүйээ :( CSS style кодон дундаас байрлал заасан коднуудыг яаж олоод тэгж байрлуулаад байгааг нь учрыг олоод өгөх байвал маш их баярлана :D
Туслахыг хүсьеээ!!! ...
Өглөө боллоо.
4 цаг унтаж амжлаа, одоо Аугсбург явах хэрэгтэй... Ядарч үхлээ, гэхдээ гай л байна.
Нөгөөдөр үзэсгэлэнтэй, ерөөсөө тайван суугаад бичих ч зав гарахгуй юм, уучлаарай найзуудаа.
Гэхдээ бүх юм сайхан болно.
Бөөн адал явдал, бөөн хамтын ажилгааны саналууд, бага зэрэг толгой эргүүлмээр амжилт ч урд харагдаад байх шиг, юу болж байгаа тухай бичих юм маш их байна.
Гэвч цаг алга найзуудаа, маш зав муутай гүйж байна!
Нэг өдөр долоо хоног шиг, долоо хоног нь нэг өдөр шиг өнгрөх юм. Сэтгэл маш хангалуун байна!
Удахгуй дахин нэг үзэсгэлэн болно, дэлбэ авна, германуудыг гайхуулхаар зүтгэж байна
Амжилт хүсээрэй найзуудаа, та бүгдэд ч бас амжилт хүсье!
сайн жаалууд байгаарай, битгий үүмүүлээрэй
xD...