xvv
Нүгэл зугтам сайхан харцнаас тань Нүүрийн буянтайг үзэж баяслаа Нүнжиг удамтай айлын охин гэж Нүднээс далд магтдагт итгээрэй
Ай миний дөлгөөхөн хөөрхөн Аавын энхрийхэн охин минь дээ

Жаргал хоргодом сайхан аашнаас тань Жаврын үзүүр нугарахыг мэдэрлээ Түвшин амгалан айлын гэргий гэж Төрөл садан маань хайрлаж яваасай

Ай миний амгалан шүтээн Айлын сайхан гэргий минь дээ

Сүүдэр нугарам сэтгэлийн гэрэлд тань Сүлд хийморь тавилан бөхөжлөө
Удам залгасан үрийн минь ээжий Уужуу тайван сэтгэлийн сүм минь дээ
Ай миний хүүгийн минь ээжий Асралт тэнгэр хань минь дээ


...
xvv
Мэдэхгүй байгаадаа ичмээр байдаг. Тэгээд хүмүүсээс нуудаг, мэдэхгүйгээ харуулахгүйг хичээдэг. Нууж болно л доо. Гэсэн ч тэр мэдэхгүйгээ олж мэдэхийн төлөө хайдаг, уншдаг байх ёстой байх.
Эсвэл нууж байхын оронд мэдэхгүй гэдгээ шууд хэлээд, асуугаад мэдээд авчихсан нь мэддэг царайлж, худлаа ярьж явсанаас дээр юм болов уу?
xvv
Тамхины утаа дуниартсан
Архичны гэрт төрсөн би
Утаат энэ хотоо өлгий минь гэж боддог
Хар утаа суунагласан
Алсын Баянхошууг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл өвдөн харахад
Yлээж байгаа утаа нь
Yнэртээд ч байгаа юм шиг
Уугиж байгаа нvvрс нь
Утаад ч байгаа юм шиг
Ирвэгнэж хамар хорсоход
Элэг зvрх минь хордож
Хорсож гарсан нулимс
Хоёр нүдийг минь бүрхдэг

Нийрээ л хордоод, хорсоод, хоёр нүд бүрхэж ирээд байшүү. Уурлаж босоод гүйх гэхээр утаанд угаартаад л нам суух юм, удаан зоволгүй чад хийж бурханы оронд очих замыг ойртуулж шулуутгаж өгч байгаа хотынхоо утаа, хойрго дарга нартаа б...