xvv
Маргаашнаас өөрөө өөртэйгөө тэмцэх тэмцлийн халуун өдрүүд эхлэнэ дээ. Хэхэ ядаж өглөө эрт босож хичээлдээ гүйх, ажлаа аль болох хурдан амжуулаад тарж ирээд маргаашдаа бэлдэх гээд л.. Магадгүй цааш цаашдын амьдралын хэвшил болох ёстой нэг долоо хоног, цаашдын амьдралын Модель байх... Одоогоор яг л оюутан байсан шигээ сайхан жаргаад л байна. :) Одоо арай жоохон хэтрэх гээд байх шиг байна хэхэ

Аа гэхдээ... ;)

 

Бяр чадлын ундарга тул бодож сэтгэхэд цаг гарга

Бага залуу болох тул тоглож наадахад цаг гарга

Орчлонгийн жам өршөөлгүй тул мөргөж сүсэглэхэд цаг гарга

Оюун ухаан дундаршгүй тул унш...

xvv
Тунгалаг нэг тийм гүн уусаад орчихмоор, хязгааргүй гүн, цаанаа гунигтай ч юм шиг... Амьдралдаа анх удаа тийм гоё нүдийг харсан ч юм шиг... тув тунгалаг.. гялалзсан, дулаахан харцтай... Гэвч...

... ... ...

...Нээрээ тийм муухай эмэгтэй хүн, эх хүн байх ч гэж... арай ч дээ... адгууснаас л адгуус төрдөг байх л даа...

... ... ...

...Тэр зэрлэгийн оронд байхын төлөө, тийм нүдийг харж байхын төлөө магадгүй би лав юугаа ч өгөхөөс буцахгүй байсан ч байж магад...  Тийм адгууснууд... Яах ёстойм болоо... үнэхээр зүрх өвдмөөр... арай ч дээ.. бурхаан чи!!! Үнэхээр хэлэх үг олдохгүй, бачимдмаар байх юм...

xvv
Өчигдөр манай блогмн-ы гишүүн хуульч Х.Тэмүүжингийн “Үгс...” номын 2 дахь хэвлэлийн нээлтийн өдөрлөг Интер номын дэлгүүрт болов.

Номын нэгдүгээр хэвлэлийг Тэмүүжингээс өөрөөс нь бэлгэнд авч уншиж байсан. Анх блог дээрээс нь ч бас уншиж байсан ч номыг нь бариад уншихаар бас арай л өөр. Анх уншиж эхлээд нэг л жоохон хэцүү хэллэгтэй, урт урт өгүүлбэрүүдтэй, нуршуу ч юм шиг санагдаж байсан ч жижигхэн ном болохоор цааш нь уншсан. Харин блогийнхон маань хамтраад хандив цуглуулаад энэ номыг дахин хэвлүүлэхэд тусласан юм байна. Энэ ном надад нэлээд нөлөөлсөн, юм өгсөн гэж бодогддог. Номыг том ...